Нүгэл цайруулдаг пайз аваарай

Twitter Print
2020 оны 02-р сар 06-нд 16:17 цагт
Мэдээний зураг,

Дундад зуунд, Европт ийм нэгэн явдал болжээ.

Нэг хэрмэл рыцарь хээрийн замд ийм үг хашгираад явж буй ламтантай таарч дээ. Ламтны илжгэнд дааж ядтал алтан зоос ачаатай. Хийж буй асар ашигтай наймаандаа урамшсан ламтан таарсан бүхэндээ өнөөх наймаагаа шахаж явсан ба хөөрхий хэрмэл баатрыг ч ээрч гарав.

Одоогийн манай худалдаачид ч атаархмаар. Ламтан юу зарж явсан байхав гэхээр, нүгэл цайруулдаг "Өршөөлийн пайз” (indulgence). Ромын Пап ламтны ордноос санхүүжилт гаргахын тулд нэг тийм облигаци маягийн пайз гаргажээ. Түүнийг худалдаж авсан хүний нүгэл тэгэлж бурхны өмнө ариусах учиртай. Баталгааг нь Пап ламтан гаргана.

Нүглээ хялбархаан хэдэн зоос төлөөд цайруулчих санаатан олон байсан хэрэг. Тиймээс пайз их ч борлогдож, ламтан ч урамтай, богц ч дүүрэн. Харин цайчихсан хэсэг нь мөнгөө дэмий үрэхгүй л дээ. За тэгээд, ламтан хөөрхий рыцарийг ээрч гарав. 

- Ердөө худалдаад авчих төдийд л миний нүгэл бүгд алга болох уу?

- Яг тийм, маш хялбархан. Чи үүнийг худалдаад авчихад л бурхны өмнө ариун шударга эрхэм болно. Яг сая төрсөн хүүхэд шиг цав цагаахан.

- Юутай сайхан хэрэг вэ, ийм хялбархан уу?

- Тэгэлгүй яахав. Бурхан хэзээд гайхамшгийг бидэнд хайрлаж байдаг юм.

- За тэгвэл... ммм, нэг асуулт байна, нэгэнт үйлдсэн нүгэл ч ингээд цайрчихдаг юм байж, харин одоо үйлдэх гэж байгаа нүглийг маань ч бас цайруулчихдаг бол...

- Цайруулна шүү, эрхэм баатар эр минь. Чи эргэлзэх хэрэггүй.

- Үнэн үү?

- Үнэн дээ, үнэн. Гэхдээ чи хоёр ширхэгийг авах хэрэгтэй... Эхнийх нь чиний өмнө үйлдсэн бүх нүглийг цайруулна. Удаах нь чиний одоо үйлдэх нүглийг цайруулна.

- За тэгвэл хоёрыг авьяа. Алив бушуухан өгч үз.

Тэгээд наймаагаа ч мань хоёр хийж, рыцарь ч хөөрхий ламтанг цавчиж орхиод алтан зоос хотойтол ачсан илжигийг нь хөтлөөд арилж одов. Харин замын хажууд хэвтэж үлдсэн ламтны царайнаас нэг хүнд хоёр ширхэг пайз шахаж чадсандаа хөөрсөн бахтай инээдний ул мөр гүйцэд арилсангүй.

Б.Наминчимэд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.