Хүүхдийн кабинетууд уртасгасан цагаар ажиллаж байна

Twitter Print
2019 оны 11-р сар 03-нд 13:18 цагт
Мэдээний зураг,

Хүйтний улирал эхэлж, томуу, томуу төст өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ сарын 4-нөөс төвийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетыг уртасгасан цагаар ажиллуулж эхэлнэ.

Тодруулбал, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдөр 08.30-22.00 цаг хүртэл, амралтын өдөр буюу бямба гаригт 10.00-16.00 цагийн хооронд ажиллахаар болжээ. Сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан амьсгалын замын халдварт өвчнөөс гэр ахуйн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн асарч сувилах зэрэг олон талын зөвлөгөөг эмч мэргэжилтнүүдээс утсаар лавлан авах боломжтой ажээ.

Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулахаас гадна гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, илчлэг сайтай хоол хүнс, витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэж заншсанаар үр хүүхдээ амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.