Сүло буюу сүүлэн сало хийх арга

Twitter Print
2021 оны 05-р сар 15-нд 14:26 цагт
Мэдээний зураг,

Сало бол Орос, Украйнчууд гахайн өөхөөр хийдэг зууш. Харин Монгол хонины сүүлний ач тусыг нэрлээд баршгүй билээ. Энэ зуушийг хээр хөдөө аялал зугаалга, зочин ирэх үеэр, архи уух үеэр хэрэглэхэд нэн тохиромжтой.

Дунд зэргийн хэмжээтэй 1 хонины сүүл байя гэж бодъё

- 40 гр дурын давс

- 20+20 гр хар улаан нунтаг перец

- лаврын навч 10-аад ширхэг

- 2 бондгор сармис.

Өөх нь гэсгэлэн бөгөөд угааж цэвэрлээд жижиг жижиг дөрвөлжин хэрчсэн байх. 200 гр давс +10+10 гр хар улаан перцүүдээ хуурайгаар нь холиод жижиглэсэн сүүлээ бүрхээд 2-3 цаг байлгана.

Үлдсэн 200гр давс хар улаан перецээ 500 гр орчим усанд хийгээд уустал буцалгана. хэдэн ширхэг лаврын навч, хэдэн ширхэг үрлэн перец нэмчих. Яахав жоохон сахар хийсэндээ ч гэмгүй.

Уусмал болмогч сүүлээ угааж цэвэрлэсэн шилэнд хийнэ. Хийх завсараа арилгаж хэрчсэн сармисаа үелэж өгнө. Ингээд болгоомжтойхон уусмалаа дээрээс нь хийгээд, хөрөхөөр нь таглаад 7-10 хоног хөргөгчиндөө хадгална.

Хоног дуусмагц гаргаж ирээд гаднах давс перецийг нь угаагаад 15 мин жигнэнэ. Цаад Орос ах нар чинь гахайн салогоо шууд түүхийгээр нь гусаад байдийн. Сүүлний бүтэц өөр учраас жигнэж хэрэглэх нь хамгийн зөв.

Хөрөхөөр нь уутлаад хөлдөөгчиндөө хадгалаад идэх хэмжээгээрээ гаргаж ирээд нимгэн зүсээд хар талх, сонгино, дарсан өргөст хэмхтэй зооглоорой.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.