Шумбагчид осолдсон онгоцны хар хайрцагнууд болон цогцоснуудыг гаргахаар ажиллаж байна

Twitter Print
2021 оны 01-р сар 11-нд 13:10 цагт
Мэдээний зураг,

Индонезийн шумбагчид өнгөрсөн бямба гарагт осолдож, далайд унасан зорчигч тээврийн онгоцны хар хайрцагнууд болон хохирогчдын цогцоснуудыг уснаас гаргаж авах ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Sriwijaya Air агаарын тээврийн компанийн Боинг 737 зорчигч тээврийн онгоц өнгөрсөн бямба гарагт Жакарта хотын нисэх онгоцны буудлаас хөөрөөд удалгүй холбоо тасарсан юм. Онгоцонд 50 зорчигч, нисэх онгоцны багийн 12 гишүүн байсан ба бүгд Индонез улсын иргэд байсан аж. Онгоц Жакарта хотоос 20 км зайд далайд унаж осолдсон болохыг тогтоосон ба мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар онгоц өндрөө огцом алдаж, далайд унажээ.

Франс Пресс агентлагийн мэдээлснээр эрэн хайх ажиллагаанд 2600 албан хаагч оролцож байгаа ба тэд нисдэг тэрэг болон завинуудын тусламжтайгаар онгоцны хэсгүүд, зорчигчдын цогцос зэргийг 23 метрийн гүнээс гаргаж авч байгаа гэнэ. Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр амьд үлдсэн хүн олдох найдвар байхгүй байгаа аж. Индонезийн Үндэсний Тээврийн Аюулгүй байдлын зөвлөлөөс хар хайрцагнуудын байршлыг тогтоосон болохыг мэдээлсэн ба хар хайрцагнуудыг уснаас гаргаж авахаар ажиллаж байгаа талаар мэдээлжээ. Хар хайрцагнууд нь онгоцны ослын шалтгааныг тодорхойлоход шаардлагатай мэдээллийг агуулах аж. Sriwijaya Air компанийн зорчигч тээврийн онгоц осолдсон газрын ойролцоо 2018 онд Индонезийн Lion Air компанийн Боинг 737 Max зорчигч тээврийн онгоц осолдож, 189 хүн амь үрэгдсэн билээ.Шумбагчид осолдсон онгоцны хар хайрцагнууд болон цогцоснуудыг гаргахаар ажиллаж байна. 

Indonesia Sriwijaya Air Boeing 737 'black boxes' located

Индонезийн шумбагчид өнгөрсөн бямба гарагт осолдож, далайд унасан зорчигч тээврийн онгоцны хар хайрцагнууд болон хохирогчдын цогцоснуудыг уснаас гаргаж авах ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Sriwijaya Air агаарын тээврийн компанийн Боинг 737 зорчигч тээврийн онгоц өнгөрсөн бямба гарагт Жакарта хотын нисэх онгоцны буудлаас хөөрөөд удалгүй холбоо тасарсан юм. Онгоцонд 50 зорчигч, нисэх онгоцны багийн 12 гишүүн байсан ба бүгд Индонез улсын иргэд байсан аж. Онгоц Жакарта хотоос 20 км зайд далайд унаж осолдсон болохыг тогтоосон ба мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар онгоц өндрөө огцом алдаж, далайд унажээ.

Франс Пресс агентлагийн мэдээлснээр эрэн хайх ажиллагаанд 2600 албан хаагч оролцож байгаа ба тэд нисдэг тэрэг болон завинуудын тусламжтайгаар онгоцны хэсгүүд, зорчигчдын цогцос зэргийг 23 метрийн гүнээс гаргаж авч байгаа гэнэ. Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр амьд үлдсэн хүн олдох найдвар байхгүй байгаа аж.

Indonesia Locates Black Boxes of Crashed Jet as Body Parts Recovered |  Asharq AL-awsat

Индонезийн Үндэсний Тээврийн Аюулгүй байдлын зөвлөлөөс хар хайрцагнуудын байршлыг тогтоосон болохыг мэдээлсэн ба хар хайрцагнуудыг уснаас гаргаж авахаар ажиллаж байгаа талаар мэдээлжээ. Хар хайрцагнууд нь онгоцны ослын шалтгааныг тодорхойлоход шаардлагатай мэдээллийг агуулах аж. Sriwijaya Air компанийн зорчигч тээврийн онгоц осолдсон газрын ойролцоо 2018 онд Индонезийн Lion Air компанийн Боинг 737 Max зорчигч тээврийн онгоц осолдож, 189 хүн амь үрэгдсэн билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.