Үйлийн үр гээч зүйл нь маш өчүүхнээс эхэлдэг...

Twitter Print
2021 оны 05-р сар 13-нд 13:42 цагт
Мэдээний зураг,

Үйлийн үр гэдгийг магадгүй олон хүн нэг их айхтар том зүйлээр төсөөлөн боддог шиг санагддаг. Эсвэл би өөрөө л тэгж бодоод байж ч магадгүй. Жишээ нь айхтар өвчин зовлон, үхэл хагацал гэх ч юм уу. Ер нь л нэг тиймэрхүү сөрөг, бараан утгаар буудаг байх олон хүнд.

Яг нарийн бодоод байхад үйлийн үр гээч зүйл нь маш өчүүхнээс эхэлдэг. Үр гэж санамсаргүй нэрлээгүй л байх.

Тэр бяцхан үр чинь бидний өдөр тутмын хэвшил болсон үйлдэл бүхэнд анзаарагдамгүй байж л байдаг юм байна. Өглөө болгон босоод зэрвэс хараад өнгөрөхөд төрөх зурвасхан бодолд тэр үр чинь байж л байна. Өдөр бүр таарч мэндэлдэг, эсвэл хэн нэгнээс харц буруулаад өнгөрөх болгонд төрөх мэдрэмжинд чинь бас л боловсорч байна. Усны дусал мэт нэг хэвийн амьдралдаа ямар бодолд илүү төвлөрч байна тэнд чинь ч бас үр боловсорч хуримтлагдаж байдаг.

Юун төлөө орчин үед амьдарч байгаа билээ. Заавал нээх сүрхий царайлж, гүн ухаан ярихын тулд л үйлийн үр гэдэг үгийг хэрэглэх албагүй байх.

Харин өсөж дэвших, хүсэл зорилгодоо хүрэхийн тулд, өдөр бүр өөрийгөө шинэчлэн өөрчлөх, ядуу бас харанхуй бодлоо бага багаар гэгээ оруулан шинэ өнгө төрхөөр баяжуулахын тулд хуримтлуулдаг эерэг, өөрчлөх хүчтэй үйлийн үрийн тухай бодож, бас хэрэгжүүлж сурах хэрэгтэй юм...

Нэгэнт л үр юм чинь шууд ургаад томроод том мод мэт болчих зүйл биш. Харин бид өөрийн бодол, үйлдэл, дадал хэвшлээ бага багаар өөрчилж, хүсч байгаа сайхан амьдралаараа амьдрах үедээ яг яаж баймаар байгаагаа, ямар мэдрэмж төрөх ёстой тухай, хэрхэн бодож, биеэ авч явах тухайгаа өөртөө давтан хэлж, кодлох нь бас л нэг төрлийн үйлийн үр мөн ...

Энэ нь мэдээж алив эрдэм боловсролд ч мөн хамаатай.

Чамайг мөрөөдлийн амьдралд чинь хүргэж чадах хөлөг болсон чиний өөрийн мэдлэг чадвар бас л ингэж өдөр бүрийн чинь цуглуулж буй үр, онооноос чинь хамаарч нэг бол үхэр тэрэг, аль эсвэл тийрэлтэт онгоц байх нь үнэндээ ганцхан чамаас л шалтгаална... Өдөр бүрийн чинь хором мөч бүрт үр оршиж буй... Өнгийг та бүгд л сонгоно, залуус минь.

Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.