Я.Гэрэлмаа: Баянгол дүүргийн цагдаа хууль бус газрыг лацдаж, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчид яагаад мэдэгдсэнгүй вэ

Twitter Print
2019 оны 09-р сар 30-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатын эзэмшлийн орон сууцанд автомат тоглоомын газар ажиллуулж байсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ.

Үүнтэй холбогдуулан хурандаа Э.Бөхбат уг асуудлын үнэн зөвийг тогтоох хүртэл өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас түдгэлзүүлэх өргөдлөө өгч дотоод хяналтын хэлтэстээ шалгуулах болсон тухайгаа албан ёсоор мэдэгдсэн. Улмаар Цагдаагийн ерөнхий газрын дарга тушаал гаргаж Э.Бөхбат хурандааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.  Тодруулбал Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатыг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэг ажлаас нь чөлөөлөх тухай ЦЕГ-ын даргын тушаал гарсан. Харин Э.Бөхбат хурандаагийн эхнэр Я.Гэрэлмаа өөрийн фэйсбүүк хуудастаа ийн бичжээ.

Нөхрөө өмөөрөхүй

Миний гэр бүлийн хувьд сүүлийн 3 хоногийн хувьд маш муухай хүнд өдрүүд байлаа. Би 30 жил ханилсан нэгэн биений маань нөгөө тал болсон ханиа хамгийн сайн мэднэ ээ. Нэг гудманд хамт тоглож өссөн, хүүхэд насны гэгээлэг ариун хайраар хүсэж мөрөөдөж, анхны хайраа өнөр өтгөн гэр бүл болгож залуухнаараа өвөө эмээ болж намайг хайрлаж өмөг түшиг минь болж яваа ханийгаа яг одоо би л хамгийн ихээр хайрлаж, хамгийн ихээр мэдэрч, хамгийн ихээр ойлгож байна даа. Бидний амьдрал 1990-д оны социалист нийгмээс зах зээлд шилжих хүнд үед бүх бараа картанд орж дэлгүүрийн лангуу хоосорч давснаас өөр юмгүй болж хүн бүр л ямар нэгэн аргаар гадаад паспорт гаргуулж ганзаганд хойш урагш явж байхад миний хань тэднээс дутаагүй ээ. Яаж ямар бизнес хийх үү, олсноо яаж 2 болгох уу гэж мэрийж, зүтгэж, хөдөлмөрлөж ирсэн юмаа.

Миний хань Монголын цагдаад жирийн замын цагдаагаас цагдаагийн хурандаа болтлоо дэвшин ажилласан. 2014 оноос Оросын холбооны Улсын дотоод явлын яамны Удирдлагын академийг төгсөж ирээд одоогийн энэ Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн даргын ажилд томилогдсон. Миний нөхөр ажиллах хугацаандаа амьдралаа гэр бүлдээ даатган монголын иргэдийн аюулгүй байдлын төлөө нэг ч гэсэн хүний амьдралыг аврахын төлөө үсээ цайлгаж өөрийгөө золиослон хамаг л оюун ухаан бие сэтгэлээ зориулан ажилладаг байсан гэдгийг өдөр бүр хамт байдгийн хувьд миний бие сэтгэл зүрхээрээ үргэлж мэдэрч дэмжиж байсаан. Одоо нийгэмд чиглэсэн ямар ажил хийх үү, яаж хүүхдийн аюулгүй байдлыг хангахуу цаашид яахуу гээд өдөр шөнөгүй эрэл хайгуул хийнэ, шөнө сайхан санаа төрлөө гээд зүүдлэж босон ирж мартчихвий гээд тэмдэглэл хийгээд суудаг байсныг би болон хамт олон нь маш сайн мэднээ.

Төлөвлөсөн ажил олсон санаагаараа ямар хөдөлгөөн уриалга гаргах массыг хөдөлгөсөн ажил зохион байгуулж байгаа талаараа надтай хуваалцаж маргаан өрнүүлдэгсэн. Түүний минь утас нь амралтын өдрүүдэд ч өдөр шөнөгүй байнга дуугараастай сэтгүүлчид болон өөрийн албан хаагчидтай холбогдож өөрийн пэйж хуудсаараа маш олон хүний санал бодлыг сонсож хариу бичдэг байсан. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд улсаас маш бага төлөвлөдөг түүний яаж нэмэгдүүлэх үү яаж дээд удирдлагууддаа хүргэх үү , жолооч нарыг жолооны ард соёлтой оролцдог болгож амь нас эрүүл мэндийн аврах уу, ганц ч болтугай хүнд яаж дүрмийн мэдлэг олгож дүрмээрээ явдаг болгох уу гэх мэт болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаархи сэрэмжлүүлэг мэдээллийг маш энгийнээр тайлбарлан тоолж баршгүй олон сургалт сурталчилгаа мэдээллийн ажлыг хийж олон нийтэд хүргэх ажлыг телевиз хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчидтэй хамтран хийсэн дээ.

Та бүхэн цагдаагийн ар гэрийг өөрсдийнхөө оронд тавиад нэг удаа үзээрэй. Магадгүй өөрийнх нь ахан дүүс, үр хүүхэд хань ижил нь ажилладаг бол ойлгох буй заа. Зам тээврийн осол гаргах, зодоон цохиур, согтуу галзуу үйлдэл, хулгай дээрэм за тэгээд хаа л муу юм болно нөгөө муу цагдаагаа л дуудна даа. Бусдаар тэднийг төрд өргөсөн тангарагтаа үнэнч байх халхавчаар өдөр шөнөгүй айгам халуун зун, тэсгим хүйтэн өвөл бороо, шороон шуурга, гамшгийн хэмжээний хорт утаан дунд та бидний нөгөө л дургүй цагдаа л ажиллаж бидний амгалан тайван байдал мөн нийгмийн хамгийн том стресс болсон замын бөглөрлийг зохицуулан ажилладаг гэдгийг та нэг тунгаагаад бодоорой. Манай гэр бүл сүүлийн 20 гаруй жил гэр бүлийн баяр Шинэ жил, Цагаан сар наадам, 9-р сарын 1 гэдгийг аавгүйгээр бас нөхөр минь хажууд байхгүйгээр тэмдэглээд л, энэндээ ч одоо аль хэдийн дасаж эвлэрч дээ. Тэд ч бас хүн л юм болохоороо хайрлах хайрлуулах баярлаж хөөрч ууж дуулж, хөөрөх эрхтэй хүмүүс биз дээ. Нэг хүний эвэр доргиход МЯНГАН үхрийн эвэр доргидог гэдэг шиг Монголын цагдаа руу ямар их дайралт ирж байна аа.

Image result for Э.Бөхбат эхнэр

Миний хань алт ухаж байгаль дэлхийгээ сүйрүүлээгүй, газрын наймаа хийж гадаадынхантай нийлж барилга бариагүй, ЖДҮ-г дээрэмдэж зээл аваагүй, албан тушаалын наймаа хийгээгүй, улсын мөнгөөр гадаад явж казино тоглоогүй, тендер завшиж хувь аваагүй, эрүүгийн гэмт хэрэгтэн нартай холбоогүй, хэн нэгэн улс төрчийн гар хөл болоогүй Монголын цагдаад хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллаж байсныг олон түмэн мэднэ ээ. Тэрээр ажлын 7 хоногийн 6 хоног нь өглөөнөөс үдэш хүртэл ажиллаж өглөө бүр 7:20 гэхэд хэдийн ажилдаа оччихсон /тэдний ажил 8:30-д эхэлдэг/ албан хаагчдаа ирэхээс өмнө өдрийн ажлаа төлөвлөн бичиг цаасны ажлаа хийх нь хамгийн их бүтээлтэй цаг байдаг гээд л хэнхэг нэгэн.

Та бүхний яриад байгаа тэр хөрөнгөө эргэж тойрдоггүй марттал ажилладаг хүн бол ийм л ажил эрхэлж байгаа цагдаа. Одоо сэтгүүлч та нар манай гэр бүлийн бизнесийн талаар асуух лавлах юм байгаа бол надаас асуу. Би том хүүтэйгээ хамтарч хийдэг юм. Тэрээр цагдаагийн ажлаасаа илүү гарч ажиллах цаг зав байхгүй тэгээд ч манайх жижиг бизнес эрхэлдэг учраас ханийхаа оролцоогүй үйл ажиллагаагаа явуулдаг аа. Намайг хайрлаж хамгаалсандаа хэвлэл мэдээлэлийнхэнд буруу ташаа яриа өгсөн бол уучлал хүсье мэдэхгүй зүйлээ ярихдаа хэн ч сандарна.

Тэр төмөр замын 2 давхар шар байр нь хот төлөвлөлтөнд орчихсон, хавь орчмын байрууд бүгд нурчихсан манай байрыг нурааж шинээр барих компани нь оршин суугчидтайгаа тохиролцохгүй байгаа тийм л байр. 2001 онд дээрхи байрыг худалдан авч өргөтгөл хийж хоолны газраар ажиллуулж байгаад түрээсэлсэн. Баянгол дүүргээс хот төлөвлөлтөнд орсон байруудын 1 давхарт үйл ажиллагаа эрхлэх бүх зөвшөөрлийн сунгалт хийхээ больсон. Манай байрыг түрээсэлсэн залуу 2016 оноос хоолны газар, хүнсний захаар ажиллуулж байгаад цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж хөрөнгө оруулсан мөнгөө олж авахын тулд зар тавьж компьютор тоглоомын газар ажиллуулна гэсэн хүнд давхар түрээсэлсэн гэдэг.

Миний хувьд түрээсийн мөнгөө ямар нэгэн асуудалгүй төлдөг байсан учир мөн ажил гэрийн замд биш учраас очоод шалгаад хянаад байх боломж байгаагүй. Баянгол дүүргийн цагдаа нь мэддэг зөрчлийн тухай хуулиараа торгууль тавиад байдаг үнэхээр л хууль бус юм бол өнгөрсөн 8 сарын хугацаанд хааж лацдан, тоглоомыг нь хурааж үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчэд яагаад мэдээлэл өгөөгүй вэ!! Эцэст нь Монгол улсад хууль бус автомат тоглоомын газрууд хаа сайгүй нууцаар үйл ажиллагаа явуулж байгаа бол ард түмэн та нар минь сэтгүүлч, цагдаатай хамтарч илрүүлээд тоглоомын газруудыг хааж тоглуулдаг гэх нөхдүүдийн толгойг илээд Зөрчлийн хуулиар торгосон болоод явдгаа больж харин хуулиа чангалж Эрүүгийн хуульд оруулан чангалж бүр мөсөн таслан зогсооё.

Тэгэхгүйгээр дахиад л тэд хэн нэгний байрыг түрээслэх үү, худалдан авах уу гээд үйл ажиллагаа нь далд явагдаад л байна. Одоо өнгөрснийг дахин нуршаад яахав хангалттай ч олон юм болчихлоо. Харин миний хань арай л түргэдчихэв үү дээ яагаад надад хэлж зөвлөхгүйгээр өргөдлөө өгчих вөө. Тэртэй тэргүй шударга бусын хонгил нүүрэлсэн ширэн нүүрлээд цайчихсан улс төрчидтэй энэ муухай нийгэмд өөрийгөө золиослон ажлаа өгч шалгуулах шийдвэр яагаад гаргав. Нийгмээрээ одоо эрүүл байж миний нөхөр шиг шударгаар ажлаа өгөөд шалгуулдаг хуультай бас ёс зүйтэй больё оо гэж уриалмаар байна.

Миний хань ОХУ-д сурч байхдаа Москва хотын нуураас нэгэн Орос залуу живээд эхнэр нь "Авраарай" гээд орилоод гүйгээд байхад орос монголгүй хэн ч ус руу орж зүрхлээгүй, хүсээгүй гэдэг. Тийм үед ч миний хань өөрийгөө золиослон шөрмөс нь татаад нөгөө хүнтэйгээ цуг живж байхдаа ч нүднийх нь өмнүүр үр хүүхэд эхнэр нь харагдаж үхэлтэй нүүр тулсан үедээ ч нөгөө хүнээ хаяагүй аварсан үйл явдлын дараа нь биднээс гэр бүлээс амьдралаас аминаас чинь илүү үнэтэй орос уу гээд зэмлэхэд юу гэж дээ хань минь гээд, монгол хүний мөн чанар болох хүн чанар зулгаагаад хамт живээд шөрмөс татаад явж чадахгүй болох үед та нар минь л бодогдсон, тэгээд гарыг нь тавиулаад холдох гэтэл нүднийх нь намайг битгий хаяач, авраач гэх харцыг хараад тэгж чадаагүй ээ, үхвэл хамт, аврагдвал хамт. Энэ хүнийг энд нь орхиод үхүүлчихвэлл дараа нь яаж өөрөө амьд үлдээд ямар сэтгэлээрээ амьдрах вэ гэж бодсон гэж ярьдаг ийм л өр нимгэн нэгэн, миний хань. Хөөрхий Орос залуугийн эхнэр нь баярлаад эргээр нэг монголчууддаа баярлалаа, монголчууд мандтугай гэж орилон сүйд болсон гэдэг. Нэг хүний амь насыг аварвал мянган цагаан суварга босгосонтой дүйцэхүйц буян үйлджээ гэж ярьдаг юм байна лээ.

Тэр үед хүний амь аварсан гэх мэдээллийг ганц нэг сайт мэдээлснээс тухайн үед Монголын төрөөс шударга журам медаль атугай талархлын сайхан үг ч ирээгүй юм даа. Харин оросууд мэдээллийн хэрэгслээрээ монгол залууд баярлалаа гэж мэдээлсэн байдаг. Миний сайхан хань Монголын маань ирээдүй хойч үе болсон мянга мянган хүүхдүүдэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар маш олон ажил зохион байгуулж Ногоон гэрэл Цагаан шугам тэмцээнээ хийх төсөв мөнгө олдохгүй олон дарга нарын үүдийг сахиж хандивлагч нар хайж ажлаа хийдэг байв.

Зам тээврийн ослоос амь насаа алдах, тахир дутуу болох эрсдэлийг нийгэмд сэрэмжлүүлэх үүднээс Хичээх өдөр Яараад Яахав дээ! Дураараа бишээ!!, ДҮРМЭЭРЭЭ гэх мэтчилэн хэдэн зуун аян хөдөлгөөн өрнүүлж урлаг соёл, спортын алдартангууд, ард иргэд, найз нөхөдтэйгээ хамтран ажиллаж нийгэмд эерэг өөрчлөлтүүдийг маш их хийж байсан гээд түүний минь ажил 1000 цагаан суварга босгосноо Түм Живаа болгон үржүүлсэн гэдгийг хаана хэнд ч ханийгаа өмөөрч бардам хэлнэ ээ. Амьдрал баян болохоор нүгэл буян нь дэнслэгдэж буруу зөв нь ялгарахын цагт эрхэм найзуудаасаа урмын сайхан үг сонсоё доо.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (202.9.43.92) 2019-10-01 10:58
      • 0
      • 0

      ер нь айл гэрийн дотоод асуудлыг эхнэр хүн зохицуулах ёстой, хэдэн төгрөг авч байвал болоо гэсэн өчүүхэн бодлоос чин болж сайн хань ч хохирч байнадаа,ханиа сайн халамжил, хайрла

      Хариулах

    • Иргэн

      (103.57.94.63) 2019-10-01 10:18
      • 0
      • 0

      Энэ хүний ярьдаг, хийдгийг хүмүүс мэдэж байгаа юм чинь асуудал зөвөөр шийдэгдэх биздэ. Ажилдаа сэтгэлээ өгсөн хүмүүсийн нэг гэж мөн шүү дэ

      Хариулах

    • Зочин

      (103.57.93.208) 2019-10-01 00:40
      • 0
      • 0

      Санаа зөв бол заяа зөв гэдэг дээ.юм үнэн зөвөөрөө шийдэгдэх биз. Жирийн л ар гэрийн асуудлаа гэр бүлдээ даатгасан нэгэн бололтой. Би ч 1 л төрийн хуулийн байгууллагын албан хаагч.аав ээж 2 маань бас л хуучин байраа түрээсэлдэг гэсэн яг хэнд гэдгээ мэдэхгүй.улирлаар мөнгө нь ордог мөнгөө цагт нь өгдөг болохоор очих үзээгүй гэж бсан. Үүнтэй л адилхан бна.

      Хариулах

    • S.Bayar

      (150.129.141.191) 2019-09-30 23:53
      • 0
      • 0

      Butsaad ajlaa hiiya ajliin amjilt husye

      Хариулах

    • irgen

      (66.181.161.70) 2019-09-30 21:24
      • 0
      • 0

      Tangarag urgusun tsereg tangaragaa biyluulne shuu dee

      Хариулах

    • Иргэн

      (202.179.31.25) 2019-09-30 16:54
      • 0
      • 0

      Олон сайхан зүйл санаачилж хийжээ.байраа мартсан бна гэдэг чинь олон түмэнд буруу ойлголтыг их өглөө .ажлаа өгнө гэдэг чинь жаахан яарсан шийдвэр бжээ энэ постыг ажлаа өгөхөөс нь өмнө бичихгүй яасан юм бэ хайран сайхан мэдлэгтэй зөв бодолтой б.хүчнээ алдлаадаа зөв буруугаа дэнслүүлээд ажилдаа эргэж ороорой амжилт

      Хариулах

    • Иргэн

      (64.119.20.46) 2019-09-30 13:48
      • 0
      • 0

      Би ажлын шугамаар уулзаж байсан үнэхээр ажилдаа сэтгэл зүрхээ өгсөн хүн байсан шүү. Ажлаа ч мэддэг хийхээ ч хийдэг хүн байсан.

      Хариулах