Эрүүл хооллолт \Цуврал 1\

Twitter Print
2022 оны 10-р сар 14-нд 09:54 цагт
Мэдээний зураг,

Эрүүл амьдрахын үндэс суурь нь зөв зохистой хооллолт гэдгийг та бүхэн мэдэх буй за. Тэгэхээр энэхүү цуврал нь зөвхөн тамирчдад зориулсан биш өвдөхгүй эрүүл амьдрахыг хүсэж буй хүн бүрт зориулж бичсэн зөвлөгөө юм.

ЗҮРХНИЙ ШИГДЭЭС

Саяхан нэгэн залуугийн түүхийг уншаад энэ талаар бичихгүй байж чадсангүй. Түүний нэрийг "Бат" гэдэг /Герман залуу гэхдээ бичихэд амар гээд Бат болголоо/. Бат 37 настай. Тэрээр оффист ажиллаж компьютерийн ард сууж, утсаар ярьж өдрийг өнгөрөөнө. Тэр эрүүл мэнддээ анхаарч долоо хоногт 3 удаа фитнессд явж голдуу гүйлтийн зам дээр гүйж хөдөлгөөний дутагдлаа нөхдөг.

Түүнийг гаднаас нь хараад ерөнхийд нь дүгнэвэл спортлог бие хаатай, хөгжилтэй найрсаг гоё залуу. Гэвч тэр хооллолтын тал дээр анхаардаггүй, замбраагүй хооллодог, зурагтаар хөл бөмбөг болон кино үзэхдээ чипс идэнгээ ганц хоёр пиво ууна. Хэн ч харсан спортлог бие хаатай, хэвийн жинтэй учир идэж байгаа хоолнуудаа фитнесс зааланд хангалттай шатааж чадаж байгаа ямар ч асуудалгүй гэж бодно. Гэтэл нэгэн орой фитнесс зааланд гүйлтийн зам дээр гүйж эхэлтэл өөрийн эрхгүй амьсгаа нь давчдаад сөгдөн унав. Зүрхний шигдээс... Нэрийг нь өөрчилсөн ч гэсэн энэ бол яг 100% болсон явдал төдийгүй зүрхний шигдээс нь орчин үед маш түгээмэл тохиолддог өвчин болоод байна.

ДҮГНЭЛТ

Зөв зохистой эрүүл хооллолтгүйгээр спорт дангаараа эрүүл амьдралын үндэс болж чадахгүй. Долоо хоногтоо хоёр гурван удаа фитнессд явснаараа замбраагүй хооллосон калороо шатаачихна гэж боддог хүмүүсд нэгийг бодогдуулаасай гэж бичлээ.

ХАНАСАН ТОС + АЛКОХОЛ + САХАР:

Бидний дийлэнх нь ихэвчлэн маш их ханасан тостой, амтлагч ихтэй /ялангуяа Монголчуудын идэх дуртай солонгос, ази хоолнууд хоолондоо амт оруулахын тулд сахар их ашигладаг/ хоол идэнгээ алкохол хэрэглэх эсвэл гэртээ зурагтны өмнө пиво уухдаа чипс идэх зэрэг үйлдлүүдийг зуршил болгосон байдаг.

Энэ нь маш олон төрлийн өвчин, элэгний өвчлөл, элэгний өөхлөлт, судасны бөглөрөл цаашлаад зүрхний шигдээс, хорт хавдар зэрэг аюулт өвчний үндсэн шалтгаан болдог. Элэгний өөхлөлт, дотор өөхлөлт нь нэг үүсвэл буцаж арилахдаа тун хэцүү.

Б.Билгүүн 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.