Газрын дундад тэнгисээр дамжин Европ руу 68 мянга гаруй иргэн дүрвэжээ

Twitter Print
2019 оны 09-р сар 30-нд 11:37 цагт
Мэдээний зураг,

2019 он гарсанаас хойш Газрын дундад тэнгисээр дамжин Европ руу 68 мянга гаруй иргэн дүрвэсэн бол 970 иргэн замдаа амь насаа алдаж, ор сураггүй алга болсон талаар Олон улсын цагаачлалын албанаас мэдээлжээ.

Олон улсын цагаачлалын албаны төлөөлөгч Жоэл Миллманы мэдээлж байгаагаар энэ оны 9-р сарын 25-ны байдлаар Европ руу далайгаар дамжин 68113 дүрвэгсэд нэвтэрсэн нь өмнөх оны үзүүлтээс 16 хувиар буурсан онцлогтой байгаа аж. Түүнчлэн эдгээр дүрвэгсдийн 80 орчим хувь нь Грек, Испани улсыг зорьсон бол үлдсэнийг нь Итали, Кипр, Мальта зэрэг улс хүлээн авчээ.

Газрын дундад тэнгист нэгдүгээр сараас хойш 970 иргэн амь насаа алдсан нь өнгөрсөн оны үзүүлэлтээс хоёр дахин буурсан үзүүлэлт аж. 2019 он гарсанаас хойш дэлхий дээр 2344 цагаачид болон дүрвэгсэд амь үрэгдсэн ба Америк-Мексикийн хил дээр 323, Хойд Африкт 268, Сахара цөлөөс өмнө зүгт байрлах улс орнуудад 253, Карибын арал орчимд 154, Ойрх Дорнодод 93, Сомалийн хойгт 87, төв Америкт 84, Европт 47 иргэн амь насаа алджээ. 

Image result for С начала года в Европу по Средиземному морю прибыло 68113 мигрантов и беженцев

Албаныхны мэдээлж байгаагаар 2014 оноос хойш нийтдээ 33.5 мянган дүрвэгсэд амь насаа алдсан байна.

Эх сурвалж: newsru.com

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.