Умард Солонгос ноцтой мэдэгдэл хийв

Twitter Print
2014 оны 04-р сар 03-нд 08:09 цагт
Мэдээний зураг,

Солонгосын хойгийн өмнөд хэсгийн нөхцөл байдал "маш ноцтой", бүр "аюултай" болж байгааг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун тэмдэглэсэн байна. Тэрээр цэргийн удирдах дээд албан тушаалтнуудтай уулзахдаа ингэж мэдэгдээд "Пеньяны талаас чухалчилж байгаа энхийн санал санаачилгыг АНУ, Өмнөд Солонгос үл ойшоож улс төр, эдийн засгаар биднийг дарангуйлж байна” гэжээ.

Өнгөрсөн сарын 27-нд АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан тэнгисийн цэргийн сүүлийн хорин жилд болж байгаагүй хамгийн өргөн хүрээтэй "Давхар луу" ("Ссаньйон") сургуулилт эхлүүлсэний дараа Умард Солонгосын талаас хариу шийдвэртэй арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 31-нд Өмнөд Солонгосын усан хил рүү 500 удаа их буугаар буудсан бол Өмнөд Солонгос хариу гал нээж, өөрөө явагч K-9 их буугаар 300 удаа буудахын хамт Пэнёндо арлын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байгаа билээ.

Мөн үүний дараа тус арлаас болон Пажу хотоос тус бүр нэг нисгэгчгүй нисэх төхөөрөмж олдсон нь Умард Солонгосынх байсан гэж Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллүүд тэмдэглэсэн байна. Тэдгээр нисэх төхөөрөмж 2012 оны дөрөвдүгээр сард Ким Ир Сений зуун жилийн ойн баярын жагсаал дээр танилцуулсан нисэх төхөөрөмжтэй ижил төстэй байгаа аж. Мөн Пэнёндо арлаас олдсон нисэх төхөөрөмж Өмнөд Солонгосын цэргийн шилжилт хөдөлгөөнийг хянах зориулалттай байсан бөгөөд баруун хойд хэсгийн үндсэн таван арал дээр орших цэргийн объектуудын байрлалыг хэдийнэ авч амжсан гэж үзэж байгаа бол мөн Пажу хотоос олдсон төхөөрөмжинд БНСУ-ын ерөнхийлөгч Пак Ген Хе ордон болох "Чонвадэ" харшийн гэрэл зураг буусан байжээ.  

Р. Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ts ts

      (112.72.13.226) 2014-04-04 13:03
      • 0
      • 0

      Tend dain ehlevel USA huchee ugnu. Ukrainii asuudal namjaagui baihad USA-iin huchiig sulruulah zuils olshrood baival Chinagiin nud biden deer tusah bolno teneguudee. Muu er daind huurnu gegcheer jaahan bodlogtoi baij yaaj eh ornoo eej ehner huuhdudee tsaash saihan amidruulahaa l bod..

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.95) 2014-04-04 10:30
      • 0
      • 0

      Alaldaan bolvolch surteildee uugni

      Хариулах

    • Зочин

      (202.179.15.175) 2014-04-03 14:32
      • 0
      • 0

      ХУРДАН АЛАЛЦААЧЭЭ ХӨЛСНИЙ ЦЭРЭГ АВАХААР БОЛ НАДТАЙ ЯРИАРАЙ

      Хариулах