Ачааны машинаас олдсон 39 цогцос бүгд Хятадын иргэд байжээ

Twitter Print
2019 оны 10-р сар 25-нд 12:12 цагт
Мэдээний зураг,

Их Британийн Эссекс мужид ачааны машинаас 39 цогцос олдсон хэрэгтэй холбоотойгоор Эссекс мужийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа эхлээд байна.

Тус хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж буй ачааны машины жолооч Хойд Ирландын иргэн, 25 настай Мо Робинсоныг орон нутгийн цагаар өнгөрсөн лхагва гарагт баривчилсан ба түүнийг дахин 24 цаг саатуулах гэнэ. Их Британийн цагдаагийн газраас мэдээлж байгаагаар ачааны машин дотроос олдсон 39 цогцосны 31 нь эрэгтэй, 8 нь эмэгтэй хүний цогцос байсан ба эдгээр амиа алдсан иргэд бүгд Хятадын иргэн байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар тус ачааны машин нь Хойд Ирландад бүртгэлтэй байсан ба Бельгийн Зибруг боомтоос лхагва гарагийн өглөө Английн Эссекс мужид ирсэн аж. Хятадын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлдээ Их Британид суугаа Хятадын элчин сайдын яам хэрэг явдлыг тодруулахаар хэргийн газар луу ажилтнуудаа илгээсэн болохыг дурджээ. Түүнчлэн Хятадын эрх баригчид энэхүү хэрэгтэй холбоотойгоор Бельгийн тал ч мөн мөрдлөгө шалгалт явуулах шаардлагатайг онцолжээ.

Image result for Essex lorry deaths: 39 found dead were Chinese nationals

Ачааны машинаас олдсон 39 цогцосноос эхний ээлжинд 11-д нь шүүх эмнэлгийн шинжилгээ хийхээр Брүүмфийлдийн эмнэлэгт хүргэсэн ба Эссекс мужийн цагдаагийн газраас мэдээлж байгаагаар бүх цогцоснуудад шинжилгээ хийж, хэн болохыг нь тогтоох ажилд хугацаа их орох аж. Түүнчлэн цогцос бүрийн нас барсан шалтгааныг тогтоосны дараагаар цогцоснуудыг таниулах ажиллагааг эхлэх аж.

Эх сурвалж: BBC 

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.42.199) 2014-04-02 20:26
      • 0
      • 0

      muusain turkuuded yun ch ih hugatsaagaar visa olgodimde europiin hujaanuud

      Хариулах