Эх орон ямар үнэтэй вэ? Санжийн Баяраас асуу!!!

Twitter Print
2014 оны 04-р сар 02-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

Эх орон ямар үнэтэй вэ буюу бид өрөнд баригдан зовж байхад тэр АНУ-д жаргаж суух уу? Оюутолгойгоос онгойсон нүх, өр хоёр л Монголд үлдлээ гэсэн мэдээ уншаад сэтгэл эмзэглэлээ. Арай ч дээ, эх орны минь асар их баялаг минь харийн хүний идэш болоод Монголчууд бид шилний цаанаас чихэр долоогоод, эцэстээ усгүй цөлд үрийн үрд уламжлах өр ширтэй үлдэх ч гэж дээ... 

Тэгээд энэ асуудалд тохой хүртлээ хутгалдаж, биднийгээ өрөнд унагасан Санжийн Баяр хаана байгааг сонирхлоо.

С.Баяр Оюутолгойн гэрээг зурсныхаа дараахан буюу 2007 оны 11 сард охин Нандиндаа Нью Йоркийн хамгийн үнэтэй байшингуудын нэг Манхэттэны Флат-Айрон гэгч барилгад 1 өрөө байр (студио) 1 сая орчим доллараар авч өгсөн байдаг (16 W. 19th Street, Unit: 10-B, Flatiron, NY 10011). 2008 онд тус байрны татвар 16 мянган ам.доллар төлсөн баримт бий.

Мэдээж хэрэг, тухайн үед 30 настай байсан Нандинд тийм их мөнгө байгаагүй нь тодорхой. Харин С.Баяр өөрөө АНУ-ын Вашингтон мужид залуу эхнэртэйгээ амьдарч, Беллевю дэх Вашингтон мужийн их сургуулийн номын санд сууж судалгаа хийдэг гэдэг. Тэгвэл тэрбээр Беллевю хотоос 10 хүрэхгүй минутын зайд орших Clyde Hill хотод амьдарч байна.



С.Баяр 2013 оны 1 сарын 11-нд нийт 5,321 ам дөрвөлжин фут буюу 494 квадрат метр талбай бүхий (унтлаганы өрөө 4, ариун цэврийн өрөө 4) байшингaa 3 сая 853 мянган ам. доллараар худалдан авчээ. Энэ нь монгол мөнгөөр бол 7 тэрбум орчим төгрөг юм байна. Байшингийнх нь татвар 2013 онд 25 мянган ам. доллар байсан байна. 

Уг нь төрийн албанд 30 гаруй жил зүтгэсэн С.Баярт өөрийн гэх бизнес, өвлөсөн хөрөнгө гэхээр юм байxгүй гэж ярьдаг юм билээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.91.117.4) 2014-04-09 14:13
      • 0
      • 0

      S. Bayar gedeg ni Mongoliin ard tumnii hurungiig idej uugaad tuugeeree Hariin nutagt ingej jargaj amidarch suudag amnii hishigtei hun yum baina.Tanaar baharhaj baina. Gevch tand nasnii etsest Mongoldoo noirsoh alga daram gazar oldoosoi bilee dee. Zovson yadarsan, ulssun ard tumen, Mongolchuudiinhaa gashuun zovlong darstai holij hunii nutagt shimj suugaa daa.....

      Хариулах

    • Зочин

      (182.160.42.199) 2014-04-02 20:22
      • 0
      • 0

      ern ene uls toriihon bugd l erh medlee ashiglan oortoo bolon orool busdad yamar neg hemjeegeer jijig tom ch geltgu zavshij l bdag shude odoo yaltai ch bilee

      Хариулах

    • Зочинmng

      (103.10.21.9) 2014-04-02 20:18
      • 0
      • 0

      you next gaddafy

      Хариулах