М.Түмэнбаяр дэлхийн оюутны универсиадаас мөнгөн медаль зүүлээ

Twitter Print
2019 оны 07-р сар 12-нд 17:13 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн оюутны универсиад зуны ХХХ наадам Италийн Наполи хотод үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар манай улсын баг тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчи, ҮБТДС-ийн оюутан, ОУХМ Моломын Түмэнбаяр тус наадмын таеквондогийн 58 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Эстон, Франц, Азербайжан, Италийн тамирчдыг дараалан хожиж, аваргын төлөө Ираны тамирчинд хожигдсон юм.

Энэ спортын түүхэнд М. Түмэнбаяр Универсиадын анхны медаль хүртлээ. Дэлхийн Универсиад наадмын 2019 оны 07 сарын 12-ны өдрийн байдлаар багийн нэгдсэн дүнгээр Японы тамирчид алт 22, мөнгө 16, хүрэл 17 нийт 55 медалиар наадмыг тэргүүлж явна.

АНУ /21+16+13=49/ БНХАУ-ын баг / 20+11+4=35/ эхний 3 байранд явна. Нийт 130 орны багаас 58 орныхон медаль хүртсэн байна. Монголын баг тамирчид наадмын нэгдсэн дүнгээр 1 мөнгө, 1 хүрэл медальтай 37 дугаар байрт явна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.