Таван бөх улсын начны болзол хангалаа

Twitter Print
2019 оны 07-р сар 12-нд 17:00 цагт
Мэдээний зураг,

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд таван бөх улсын начин цолны болзол хангалаа.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн арслан Ц.Сандагдорж, Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар, мөн тус харьяат, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр, Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном нар төрийн их наадамд тавж давж, Улсын начин цолны болзол хангалаа.

Зургаагийн даваанд улсын начин Д.Анар харцага цолны болзол хангалаа. Тэрбээр, энэ даваанд Улсын харцага Б.Бат-Өлзийтэй тунаж барилдаж, давснаар ийнхүү харцага цолны болзол хангав.

Энэ даваанд харцага цол хүртэх боломжтой, шинээр начин цолны болзол хангасан таван аймгийн арслан, улсын аварга, арслан, гарьдын аманд гарч барилдлаа. Мөн улсын начин цолтой Д.Анар, Э.Энхбат нар харцагын даваанд барилдаж, нэг харцага цолтон төрлөө.

Долоогийн даваанд:

Улсын аварга Ч.Санжаадамба

Улсын аварга Н.Батсуурь

Улсын аварга С. Мөнхбат

Улсын арслан Ц.Содномдорж

Улсын арслан П.Бүрэнтөгс

Улсын арслан Э.Оюунболд

Улсын гарьд Б.Гончигдамба

Улсын начин Д.Анар нар шалгаран үлдлээ.

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн давааны ам авсан байдал:

Улсын начин Д.Анар энэхүү даваанд давсан тохиолдолд Улсын заан цолны болзол хангах юм.

У.ав Ч.Санжаадамба – У.г Б.Гончигдамба

У.ав Н.Батсуурь – У.ав С.Мөнхбат

У.ар П.Бүрэнтөгс – У.ар Ц.Содномдорж

У.ар Э.Оюунболд – У.н Д.Анар нар тунажээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.