Түрүү бөхийн бай “Ниссан патрол Y62” маркийн машин 239 сая төгрөгийн үнэтэй

Twitter Print
2019 оны 07-р сар 12-нд 16:36 цагт
Мэдээний зураг,

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 512 бөх авъяас самбаа, бяр хүчээ сорьж байгаа билээ.

Энэ жилийн бөхийн барилдаан түрүүлсэн бөхөд "Тоёота" компани машин өгөхгүй дурсгалын цом өгөхөө амалсан бол “Моннис моторс” ХХК-наас 239 сая төгрөгийн өртөг бүхий “Ниссан патрол Y62” маркийн автомашин өгөхөөр болсноо зарласан.

Батноров хийцийн арга барилыг ашиглан дан гар аргаар бүтээсэн 90 см өндөр 60 кг орчим жинтэй алт, мөнгө, эрдэнийн чулуугаар уг цомыг урлажээ.Үндсэн суурийг ногоон гартаамаар хийж, тулгуур 4-н багана дээр  улаан хас, ногоон хаш, гартаам, номин эрдэнийн чулууг шигтгэн оройд нь хангарьд, луу, бар, арсланг алтаар урлан 50 см амсартай цул мөнгөн аягыг байрлуулсан аж. 

Өөрийн гэсэн өвөрмөц ур хийцээрээ ялгарах энэ цомонд монгол түмний дээдлэн хүндэлдэг билигзүйн бүх ухааныг уламжлалт ус, уул, үүлэн хээн дүрслэлээр шингээсэн гэдгээ  "Тоёота"-гийнхон тайлбарласан. Цомын жин 60 кг. 

Шилжин явахгүй, түрүүлсэн бөхөд насан туршид нь хадгалагдана. Мөнгөн дүнгээр тооцвол чамгүй үнэд хүрнэ гэдгийг урчууд хэлж буй.

Харин Тоёота" компани машин өгөхгүй болсонтой холбогдуулан “Моннис моторс” ХХК-аас шийдвэр гарган түрүү бөхийн байд өгөх “Ниссан патрол Y62”  маркийн энэхүү машины зах зээлийн ханш 239 сая төгрөг юм. 

Э.Гүнтөмөр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (107.77.68.31) 2019-07-12 22:34
      • 0
      • 0

      Arai ch dee ydarsan zovson negend gants ch togrog gargaphgyi baij iim hoolnii savnuudiig yaj ingej oogshyyldeg bainaa

      Хариулах

    • Irgen

      (107.77.68.31) 2019-07-12 22:34
      • 0
      • 0

      Arai ch dee ydarsan zovson negend gants ch togrog gargaphgyi baij iim hoolnii savnuudiig yaj ingej oogshyyldeg bainaa

      Хариулах