Хятадад сэжигтэн шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг Хонконг хэлэлцэхгүй

Twitter Print
2019 оны 07-р сар 11-нд 12:11 цагт
Мэдээний зураг,

Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам  өнгөрөгч Мягмар гаригт хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж, тус улсын Засгийн газар эх газрын Хятадад сэжигтэн шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй болсон талаар мэдэгдэв.

Хонконгчууд тус хуулийн төслийг эсэргүүцэн, долоо хоногийн турш жагсаж, жагсаал улам эрчээ авсан билээ. Жагсагчид парламентын ордон руу нэвтрэхийг оролдож, цагдаа нар тэдний эсрэг бороохой, нулимс асгаруулагч зэргийг ашигласны улмаас хэдэн мянган иргэн бэртэж гэмтжээ.

Хонконгийн засаг захиргаа ийнхүү иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм.

Энэ удаагийн жагсаал нь Хонконг 1997 онд Их Британий колончлолоос гарч, Хятадын эзэмшилд очсоноос хойшхи хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн болжээ.

Image result for protest against hong kong governor

Өнгөрсөн даваа гарагт Хонконгийн засгийн газрын байрыг сүйтгэсэн жагсагчид "ноцтой, хууль бус үйлдэл гаргаж, хууль журмыг уландаа гишгэлээ" хэмээн Бээжин буруутгасан байна. 7-р сарын 1-нд хэдэн 10 жагсагчид Хонконгийн засгийн газрын байрны хаалгыг эвдэн орж, сандал ширээг нь шидэлж, шүршдэг будгаар ханан дээр нь сараачиж, эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан юм.

Хятадын эрх баригчид "хууль бус үйлдэл гаргасан этгээтүүдэд хариуцлага ноогдуулахыг" Хонконгийн эрх баригчдаас шаардсан байна. Их Британийн Нэгдсэн Вант улсын колони байсан Хонконг Хятадын засаг захиргаанд багтдаг ч "нэг улс хоёр тогтолцоо" бодлогын ачаар Бээжингээс тусдаа бие даасан хууль эрх зүйн тогтолцоотой билээ. Хонконгчууд эрх баригчдын өргөн барьсан хуулийн төслийг бүр мөсөн авч хаяхыг шаардан, өнгөрсөн нэг сарын хугацаанд хэд хэдэн удаа жагссан юм.

Image result for Hong Kong protests: China says protesters 'trample rule of law'

Иргэд гэмт хэргийн сэжигтнийг Бээжин, Макао, Тайванийн шүүхэд шилжүүлэх тухай хуулийн төсөл батлагдсанаар Бээжин Хонконг дахь нөлөөгөө нэмэгдүүлж, Хонконгийн хууль эрх зүйн тогтолцоонд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа аж. Харин Бээжингийн зүгээс жагсагчид Хонконгийн засгийн газрын ордныг сүйтгэсэн явдал нь "нэг улс хоёр тогтолцоо" бодлогод эргэлзэхэд хүргэж буй тухай онцолсон байна.

Image result for Hong Kong protests: China says protesters 'trample rule of law'

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тус явдлаас өмнө Бээжин Хонконгд болж буй үйл явдлыг алсаас ажиглах байр сууринаас хандаж байсан ч даваа гарагийн үймээний улмаас хонконгчуудад илүү хатуу хяналт тавих шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Хонконгийн захирагч Кэрри Лам засгийн газрын байрыг сүйтгэсэн этгээдүүдийг буруушааж буйгаа мэдэгдээд байсан. Хонконгийн эрх баригчид иргэдийн бухимдлыг төрүүлээд буй хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан ч хонконгчууд эрх баригчдыг тус хуулийн төслөөс бүр мөсөн татгалзахыг мөн захирагч Кэрри Ламыг албан тушаалаасаа огцрохыг шаардсан нь ийнхүү үр дүнд хүрээд байна.

Эх сурвалж: BBC, Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.