МУСГЗ Г.Жамьян - Цус юүлэлт

Twitter Print
2019 оны 07-р сар 09-нд 11:49 цагт
Мэдээний зураг,

Нутагт болсон нэгэн сонин учралыг энд дурсмаар санагдлаа Улаанбадрах сумнаас Сайншанд орохоор явж байхдаа чандмалж буусан гурван гэрийн зүүн талын айлд түр саатаж билээ.Тэднийх гэрээсээ зүүн өмнө нэлээн зайдуу тааран хөшиг босгочихоод хонь муулж байх юм. Гэрийн эзэн залуу “эхнэр төрчихөөд шинэ шөл уулгах санаатай...” гэнэ. Тэгээд зүүн өмнө талаараа татсан том тааран хөшгийг ингэж тайлбарласансан. “Манайхан чинь Говийн Богд хайрхандаа цус харуулахгүй гэж мал муулах болохоороо хайрханыхаа талд ийм хөшиг татдаг юм шүүдээ” гэж билээ. Монголчууд хүний цусыг байтугай, мал амьтны цусыг хүртэл тэнгэр бурханаасаа нууж, далдалж явдаг өрөвч зөөлөн сэтгэлтэй ард түмэн юмсан.

Тэгтэл?! Тэгтэл  саяхан юу болов? Төрт ёсны их баяр –Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой - Үндэсний их баяр наадмын өмнөхөн Ардчилсан намынхан зохион байгуулсан хэдэн аймшигтай үйл явдал болсныг та бүхэн харсан байх.

Хамгийн аймшигтай нь Ардчилсан намын гишүүн, Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Амарсанаа гэж хүн удирдаад, Төрийн яамны үүдэнд хүний цус юүллээ. Өөрөөр хэлвэл Монголчууд бүтэн жил хүсэн хүлээгээд баяр наадмаа сүр жавхлантай тэмдэглэх гэж байхад Ардчилсан намынхан Эрүүл мэндийн сайдыг огцруулах нэрийн доор хүний цус юүллээ. Түрүүхэнд нь өөрийгөө хуульч гэх Т.Энхсайхан гэгч эмэгтэй, удирдаад хууль зүй дотоод хэргийн сайдыг огцруулахын тулд хэсэг ламанцарыг авчирч төрийн тусгай хамгаалалттай ордны үүдэнд шашны ном уншуулж, сор залж, сайдын зургийг шатааж билээ.

Ардчилсан намынхны энэ даварсан үйл ажиллагааг хууль хүчний байгууллагууд өөгшүүлэн дэмжиж байгаагаас хэт даврагчид баяр наадмын босгон дээр хүний цус юүлж танхайрлаа. Үүний ард, их мөнгө атгасан Ардчилсан намын удирдлагууд байгаа нь хэнд ч ойлгомжтой. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичсэнээр бол, нэг жагсаал цуглааныг 40 сая төгрөгөөр санхүүжүүлж байгаа гэсэн байна билээ.

Цус юүлэлтийг  зохион байгуулж удирдаад байгаа Ж.Амарсанаа гэж хүнийг, би хэдэн жилийн өмнөөс мэдэх юм. Н.Удвалыг эрүүл мэндийн сайд байхад энэ хүн яаж үймүүлж байлаа? Сандал суудлын төлөө юу ч хийхээс буцахгүй залуу харагддаг л даа. Тэгээд ч нэг удаа Эрүүл мэндийн дэд сайд  болж  амжсан. Энэ хүнийг дэд сайд байх үед сүрьеэ, тэмбүү зэрэг өвчнүүд байсан уу? байсан. Эрх барьж байсан ардчилсан нам ч, түүний гишүүн дэд сайд Ж.Амарсанаа ч нууж хав дарж байсан шүүдээ. Ж.Амарсанаа Эрүүл мэндийн дэд сайд байхдаа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ажилтнуудтай хийсэн уулзалт дээр:

“... Та нар сүрьеэ л яриад байх юм. Элэгний С вирус цаана чинь их байна” гээд асуудлыг шийдэлгүй хаяад явж байсан хүн өнөөдөр “Сүрьеэтэй тэмцэгч” болон жүжиглэж байгаа нь даанч харамсалтай. Энэ хүн чинь бас төр түмний хөрөнгөнөөс хулгайлчихдаг хүн билээ. Ж.Амарсанаа өөрөө хувийн “Хаппи  веритас” гэх лабораторитой хүн гэнэ. Тэндээ элэгний вирусын шинжилгээ сөрөг гарсан 1882 хүн, эмчилгээнд огт ороогүй 4442 хүн, нийт 6324 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх хуурамч баримтаар 758 сая төгрөг цохичихоод хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа юм билээ. Ийм л хүмүүс улстөрийн хүчний золиос болон үймүүлээд байгаа юм л даа. Тэд яахав ээ, нэр нүүрээ барсан хүмүүс байж болно. Хамгийн гол нь төр барилцаж байсан Ардчилсан нам, төрийн тэргүүн хоёрт маань Монголын 10000 эмч нараас Ж.Амарсанаа, 5000 хуульчдаас Т.Энхсайхан хоёроос өөр хүн олдсонгүй гэж үү?! Үүнд л хүмүүс харамсаад байгаа юм. Ардчилсан нам, тэр намаас сонгогдсон Ерөнхийлөгчийг маань улам бүр харлуулж харагдуулаад байна.

Би энд, хуульч Т.Энхсайхан гэж эмэгтэйн тухай хэдэн үг хэлмээр байна. Миний ач, зээ нар шиг залуу хүн юм. Миний хувьд, Монголын улстөрд өндөр мэдлэг мэргэжилтэй, өв тэгш ёс суртахуунтай, шудрага дайчин эмэгтэйчүүд орж ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж, сонин хэвлэлд бичиж байдаг хүн. Тэр тусмаа улстөрчид эхний алхамаа зөв хийгээсэй, олон түмэнд зөвөөр танигдаасай гэж бараг л залибарч байдаг. Гэтэл хуульч эмэгтэй Т.Энхсайханы байгааг царайг!

Эхлээд нийгмийнхээ сэтгэл зүйг олж хар л даа Хэн нь үнэн мөнийн төлөө тэмцээд байна, хэн нь МАНАН мафийн төлөө, түүний голыг таслалгүй ганц хоног ч болов авч үлдэхсэн гэж зүтгээд байгааг ард түмэн бэлхэнээ тунгааж байгаа. Би Ц.Нямдорж сайдыг өндөг шиг өөгүй хүн гэж хэлэхгүй. Ажил хийсэн хүнд алдаа дутагдал бий л байх. Гэхдээ тэр чинь бодлого барьж суудаг яамны сайд хүн. Хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээд хяналт тавьж, алдаа зөрчлийг нь сануулж, хэлж өгч байх, бодлого барьсан сайд.

Харин өнөөгийн хуулийн завхрал, тухайлбал ямарч гэмгүй хүмүүст эрүү шүүлт тулган 24-25 жилийн ял оноочихоод байгаа хүмүүс, дарга сайд нарын голдуу 23 ноцтой гэмт хэргийг хав дарчихаад хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээгээд сууж байгаа, гэмт этгээдүүдийг зориуд хилийн хориг тогтоолгүй гадаадад оргуулж байгаа хүмүүс чинь Ерөнхийлөгчийн томилдог, татдаг, ивээлд нь багтсан цөөн хэдэн шүүгч, прокуроруудын хийж байгаа ажил шүүдээ. Ийм ил цагаан юмыг хуульч хүний хувьд ялган салгаж ойлгохгүй “хонзогногч” зарим дээдсийн захиалгаар байж болох жагсаал цуглаан, гүрэм ном, сор залах, сайдын зураг шатаах зэрэг зан үйл чинь Т.Энхсайхан гэж эмэгтэйг төдийгүй, цаад “эздийг” чинь улам л муухай харагдуулаад байна. Энэ эмэгтэй улс төр лүү хөлөө буруу тавьчихлаа. Одоо манай ард түмэн Т.Энхсайханыг “Өнөө сор залдаг хүүхэн”, “Сайдын зураг шатаагч”, “Лам нарын”... гээд л элдвээр хэлж хүлээж авахгүй л дээ. Сонгуулийн өмнө тодроно гэхэд ийм болчимгүй байдлаар тодордоггүй юм л даа.

Би нэг зүйлийг асуумаар байна. Баяр наадмын өмнө хүний цус юүлэх эмх замбараагүй аймшигт байдал руу турхирдаг, төрийн тусгай