2019 оны эхний хагас жилийн гадаад худалдааны статистик мэдээллийг эмхэтгэн гаргажээ

Twitter Print
2019 оны 07-р сар 10-нд 12:58 цагт
Мэдээний зураг,

Гаалийн Ерөнхий газраас 2019 оны эхний хагас жилийн гадаад худалдааны статистик мэдээллийг эмхэтгэн гаргажээ.

Уг мэдээнээс зарим гол үзүүлэлтүүдийг сонгон үзвэл:

- Гадаад худалдааны бараа эргэлт $6.8 тэрбум доллар;

- Экспорт $3.9 тэрбум долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 10.0 хувиар өссөн; 

- Импорт $2.9 тэрбум долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 4.9 хувиар өссөн;

- Экспортын нүүрсний орлого $1.5 тэрбум буюу нийт экспортын 38.5%-ийг бүрдүүлсэн;

-Зэсийн баяжмалын орлого $1.1 тэрбум доллар буюу нийт экспортын 28.2 хувийг бүрдүүлсэн;

- Угаасан ноолуур $216.0 сая долларт хүрч нийт экспортын 5.5 хувийг бүрдүүлжээ.

Image may contain: text

Экспортод гаргасан нүүрсний биет хэмжээ 18.0 сая тн-д хүрч 2018 оны эхний хагас жилийн экспортоос 15.4 мянган тн-оор нэмэгдсэн. 

Нүүрсний экспортын орлого $1,540.0 сая ам долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 48.4 сая доллараар нэмэгджээ.

Image may contain: text

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий газрын Статистикийн хэлтэс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.