Төрийн ажлыг шударгаар хийж буй хүмүүсээ халсаар байх уу

Twitter Print
2014 оны 04-р сар 02-нд 14:08 цагт
Мэдээний зураг,

Улсдаа хуруу дарам цөөхөн байдаг усан бассейнууд тогтмол үйл ажиллагаа явуулдаг, үгүй нь мэдэгдэхгүй байдаг. Төр Засгийн зүгээс ч усан спортыг бүх нийтийн спорт болгох тал дээр олигтой анхаарч үздэггүй. Хэдийгээр тал нутгийн хүүхдүүд усан сангаас хол байдаг ч хүсэл сонирхолдоо хөтлөгдсөн нэг нь усан спортыг сонгож хичээллэдэг. Харин олон улсын стандартад нийцсэн усан бассейн, зориулалтын техник хэрэгсэл дутмаг байдгаас манай тамирчид дэлхийд байтугай тивдээ амжилт гаргаж чаддаггүй нь нууц биш.

Улаанбаатар хотын хүүхэд залуучуудын чөлөөт цагаа ганц зөв өнгөррөөдөг байсан төв бассейнд нуралт үүсч хаалгаа барьсанаас хойш засвар үйлчилгээ нь хэрхэн явж байгаа, хэзээ нээгдэх гээд олон асуудал одоо хүртэл цэгцрээгүй байна.

Тус төвийн даргаар Г.Арслан ажиллаж байв. Гэтэл өнгөрсөн оны сүүлийн өдөр түүнийг шалтгаангүйгээр ажлаас нь чөлөөлсөн аж. Энэ тухай Г.Арслан ярихдаа “2013 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр миний өрөөнд хэдэн хүн орж ирээд ажлаа өг гэсэн. Ажлаас халж буй шалтгаанаа контрактийн гэрээ биелүүлээгүй гэж хэлсэн. Энэ бол хууль бус үйлдэл” гэжээ.

 

Бүтэн 27 жил их засвар хийгээгүй төв бассейн өнөөдөр үүдээ бүрмөсөн барихад хүрчээ. Удирдахаар ирсэн үе, үеийн дарга нар нь засварын болон орлогын мөнгөнөөс нь хумсалсаар байгаад өдий хүрсэн. Усан спортын шигшээ багийнхан чинь, сэлэхийг хүссэн иргэд чинь бассейнаа хүлээсээр байна, Э.Бат-Үүл дарга аа.

Энэ бассейны хувь заяаг хотын удирдлагууд мэддэг юм бол одоо төр барьж байгаа дээрээ өөд нь татах хэрэгтэй. Спортыг хөгжүүлье, спортын барилга байгууламжийн тоог нэмье гэж дээр, дооргүй хөөрцөглөх мөртлөө одоо байгаа ганц бассейнаа ажиллуулаад явчихаж чадахгүй байгаа нь харамсалтай. Ийм байж усан спортын тамирчдаас амжилт нэхэхээсээ ичих хэрэгтэй. Хэрэв төв бассейн болон бусад спортын тал дээр дорвитой ажил хийж, хэрэгжүүлбэл иргэд маань Э.Бат-Үүл минь овоо ш дээ гэж хэлэх байхдаа.

Манай сайт төв байссейны даргаар одоо хэн гэдэг эрхэм ажиллаж байгаа, үйл ажиллагаа нь ямар байгаа талаар эргэн мэдээллэх болно.

Э. Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.194.115.65) 2014-04-03 16:20
      • 0
      • 0

      Арслан монго идэхэд нь АН ынханд саад болоод байгаа юм чинь ХАЛЖ тараа шдээ.

      Хариулах

    • Зочин

      (49.0.184.39) 2014-04-03 12:51
      • 0
      • 0

      их юм хийсэн хүн дээ манайхан өөрөөс нь дээш гарах гэхээр халж байхгүй юу.Яг тамын тогооны үлгэр шиг.Арсланд итгэл хүлээлгэвэл их вм хийх хүн дээ

      Хариулах

    • Зочинsaraa

      (202.70.36.182) 2014-04-03 09:25
      • 0
      • 0

      Энэ Арслан Америк элчингийн урд талд ямарч зөвшөөрөлгүй байшин барьсан нөхөр дөө ямар учиртайг мэдээгүй ??????

      Хариулах

    • Зочин

      (202.179.11.107) 2014-04-02 21:02
      • 0
      • 0

      genen bn shuu shudargaar ajilsan hun shagnal uramshuullaas ehleed l hol yavahgui tushaal devshine gevel bur goridoltgui

      Хариулах

    • Зочинnb

      (202.21.106.170) 2014-04-02 20:47
      • 0
      • 0

      ulsiin baatar huniig buu muul .....zailuul da

      Хариулах

    • zochin

      (103.26.194.7) 2014-04-02 18:12
      • 0
      • 0

      Malnuud odoo nam mamaar ch hamaagui zugeer tsever alban haagch nariig halaad orond n usan tolgoitoi hudaldaj avsan diplomtoi hulhinii garuudaar ene turiig duurgej darhlaagiin zoriud sulruulj bga n uildel bu deerees n medegdej bna. Ene baidal chin хөх Монголд хэзээ ч таалагдахгүй дээ.

      Хариулах

    • Зочин

      (84.127.128.208) 2014-04-02 18:05
      • 0
      • 0

      id gej sogoson yum bga bizdee oorsdoo . MANAN toriin tolgoid bga tsagt idej l taarna ideh ch bolno . bidniig sain songo bidentei negd

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.12) 2014-04-02 17:51
      • 0
      • 0

      ардчилалын нэр барьж гарч ирсэн луйварчид нэг нэгнээ хамгаалагч аядагчид оюунцэцэгийн ярилцлагыг уншив уу зориг юу хүсч ардчилалын төлөө явсан бэ яагаад сүүлдээ ганцаардах болов гончигдорж юу хийж байв зориг хэний үгэнд орсонгүйв хэн зоригийг хөнөөв бүгд ойлгомжтой бус уу

      Хариулах

    • Зочинerka

      (103.10.22.8) 2014-04-02 17:42
      • 0
      • 0

      bat uulee chi ih ardchilal yrijnogoo namuudaa muuldag odoo ooriinhoo baij baigaag harach ta nar iimerhuul dur torohtei amitad shuu de ARSLAN sain ajil hiij baisan shuu urdna ajilalaj baisan darga nartaigaa haritsuulaach oorosdoo darga bolood irheeree hogiin hogiin um hiih um estoi nobshiin ulsuud umaa eronhiilogchoosoo abhuulaad temuujin hurtel ta nar bol amaaraa ajil hiideg malnuud

      Хариулах