“Аsiana Airlines” Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж эхэллээ

Twitter Print
2019 оны 07-р сар 10-нд 10:01 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын “Ашианa Эйрлайнс” агаарын тээвэрлэгч Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлийн анхны нислэгээ үйлдэж “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд өчигдөр /2019.7.09, 23:50/ газардлаа. Анхны энэ нислэгээр "Ашиана эйрлайнс" компанийн захирал ноён Хан Чанг-Соо хүрэлцэн ирснийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ЗТХЯ-ны сайдын зөвлөх Б.Цогтгэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, ИНЕГ-ын удирдлагууд угтан авлаа.

1988 онд анх үүсэн байгуулагдсан дэлхийн шилдэг компаниудын нэг болох “Ашиана Эйрлайнс” нь Улаанбаатар чиглэлийн нислэгээрээ дамжуулан манай улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагааг явуулж, шударга өрсөлдөөнд манлайлж, үйлчилгээний өндөр стандартыг агаарын тээврийн салбарт нэвтрүүлэн, аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллана гэдгээ онцгойлон мэдэгдэж байна.

Тус компани A330-300 маягийн 290 хүний суудалтай агаарын хөлгөөр 7 хоногийн мягмар, пүрэв, бямба гаригуудад тогтмол нислэг үйлдэх юм. 

Ийнхүү зорчигч урсгал ихтэй солонгос чиглэлд агаарын тээвэрлэгч нэмэгдсэнээр Монгол Улсыг зорин ирэх БНСУ-ын төдийгүй, дамжин ирэх гадаадын иргэд, гадаад орныг зорих Монгол иргэдэд үзүүлэх нислэгийн үйлчилгээний чанар сайжрах, нислэгийн компаниудын дунд өрсөлдөөн бий болж тасалбарын үнэ хямдрах зэрэг олон ач холбогдолтой. 

Түүнчлэн Монгол Улс болон БНСУ-ын харилцаа эрчимтэй хөгжиж буй өнөө үед хоёр улсын хооронд үйлдэгддэг нислэгийн тоо, давтамж нэмэгдэж байгаа давуу талтай. 

1988 онд анх үүсэн байгуулагдсан дэлхийн шилдэг компаниудын нэг болох “Ашиана Эйрлайнс” нь Улаанбаатар чиглэлийн нислэгээрээ дамжуулан манай улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагааг явуулж, шударга өрсөлдөөнд манлайлж, үйлчилгээний өндөр стандартыг агаарын тээврийн салбарт нэвтрүүлэн, аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллана гэдгээ онцгойлон мэдэгдэж байгаа билээ.

 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.