Галт тэрэг автомашинтай мөргөлдсөн хэрэг гарчээ

Twitter Print
2019 оны 07-р сар 09-нд 16:16 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр /2019.07.09/ өдрийн 11 цаг 40 минутын орчимд Амгалангийн 413 км буюу Том холбохын гарам дээр Сэлгээний галт тэрэг Тoyota prius маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврий осол гарч хоёр хүн гэмтэж бэртсэн байна.

Цагдаагийн байгууллага хуулийн дагуу шалгалтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хийж байна.

Image may contain: one or more people, sky, cloud, shoes, basketball court and outdoor

Мөн өнөөдөр /2019.07.09/ 14:10-д Сэлэнгэ аймаг Баруунхараа сумаас 15 км зайд байрлах хоёр Даваа гэх газарт Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан Toyota alpart маркийн автомашин Тоyota prius маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 1 хүн нас барж, 7 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн хэрэг гарсан байна. Цагдаагийн байгууллага хуулийн дагуу шалгалтын ажиллагааг хийж байна.

Image may contain: outdoor

Нийт хэргийн 90 орчим хувь нь орон нутгийн замд үйлдэгдэг тул жолооч та бүхэн “Бүсээ бүсэлж, хурдаа тохируулж, дүрмээ биелүүлж” хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Яараад яахав дээ...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.