Бангкокт жагсагчдын эсрэг даралттай ус шүршигч ашиглажээ

Twitter Print
2020 оны 11-р сар 09-нд 10:56 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн ням гарагт Тайландын нийслэл Бангкокт цагдаа нар засгийн газрын өөрчлөлт шинэчлэлтийн төлөө жагссан иргэдийн эсрэг даралттай ус шүршигч ашиглажээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр жагсаалд 100 мянга орчим хүн оролцсон ба тэд Тайландын хаан Маха Важиралонгкорнд өөрсдийн шаардлагаа хүргүүлэхээр хааны ордныг чиглэн жагсч байсан аж.

Үүнтэй холбоотойгоор хууль сахиулагчдын зүгээс Хааны ордон руу явах замыг хаалтаар хааж, жагсагчдын эсрэг даралттай ус шүршигч ашиглажээ. Харин цагдаагийн газраас даралттай ус шүршигчийг зөвхөн жагсагчдыг айлгах зорилгоор ашигласан мөн жагсагчид руу онилж шүршээгүй, хэн нэгнийг өвтгөхийг зориогүй гэдгийг онцолсон байна. Жагсагчид 2014 оны төрийн эргэлтээр Тайландын Ерөнхий сайд болсон Прают Чан Очаг огцорч, үндсэн хуульд өөрчлөлт шинэчлэлт хийж, засгийн газрыг шүүмжлэгчдийг хавчин дарамтлахаа зогсоохыг тус тус шаардаж, олон сарын турш жагсаал цуглаан зохион байгуулж байгаа билээ.

Түүнчлэн иргэд Тайландын хаан, түүний гэр бүлийн эрх мэдлийг хязгаарлахыг шаардаж байгаа юм. Ням гарагт жагссан иргэдийн зарим нь Тайландын хаанд хаягласан захидалдаа засгийн газарт өөрчлөлт шинэчлэлт хийхийг шаардан, хааны гэр бүлийг улс төрийн асуудалд оролцохгүй байхыг шаарджээ. Харин хаант засаглалыг дэмжигчид, эрх баригчдын зүгээс жагсагчдыг хааны гэр бүлийг татан унагах зорилготой хэмээн үзэж, иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг таслан зогсоох оролдлого хийсээр байгаа юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.