Хотын захиргаа НАХЯ-ны сайд асан, хурандаа генерал С.Лувсангомбод байрыг нь гардуулахад бэлэн болжээ

Twitter Print
2020 оны 04-р сар 16-нд 19:32 цагт
Мэдээний зураг,

Энэ өдрийн 13:00 цагт Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан НАХЯ-ны сайд асан, хурандаа генерал С.Лувсангомбо гуайд хандаж эрүүл энх, урт удаан наслахыг ерөөж, Хотын захиргаанаас түүнд 10 дугаар хороололд орон сууцны асуудлыг шийдвэрлэж түүнд түлхүүрийн гардуулан өгөхөд бэлэн болсон тухай таатай мэдээг дуулгав.

Хурандаа генерал С.Лувсангомбо гуай Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд баярлаж талархсанаа илэрхийлэхийн ялдамд түүнийг Хотын дарга болсон цагаас хойш Улаанбаатар хот “утаагүй хот” болсныг онцлон тэмдэглэж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөв. Үргэлжлүүлэн өндөр настан Элчин сайд Д.Даваатай байнгын холбоотой байдгаа хэллээ.

Элчин сайд Д.Даваа жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдөр уламжлал болгон тэмдэглэдэг “Монгол генерал”-ын өдрийн өмнө уг сайхан мэдээ дуулгасанд баярласнаа илэрхийлж Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд ажлын амжилт хүсэв. Мөн удахгүй болох “Монгол генерал”-ын өдрийн баярын мэндийг хурандаа генерал С.Лувсангомбо гуайд дэвшүүллээ.

С.Лувсангомбо нь:

  • 1944-1954 онд ЗХУ-д цэргийн дунд, артиллерийн инженерийн академид суралцсан. Цэргийн болон барилгын инженерийн мэргэжилтэй.

  • 1954-1956 онд Цэргийн сургуульд багш, ангийн орлогч,

  • 1956-1982 онд Улсын барилгын байгууллагад инженер, трестийн дарга, Улсын барилгын яамны орлогч сайд, Улаанбаатар хотын дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга,

  • 1982-1984 онд НАХЯ-ны сайдаар ажиллаж байсан бөгөөд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн байв.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.