Орос хэлэн дэх Монголоос зээлсэн үгсийн тухай

Twitter Print
2019 оны 08-р сар 26-нд 12:16 цагт
Мэдээний зураг,

Оросын "Asia Russia Daily" цахим сэтгүүл хэл шинжлэлийн сэдвээр нэгэн сонирхолтой нийтлэлийг уншигчдын хүртээл болгосон байна. Тус нийтлэл дээр орчин үеийн орос хэлэнд байдаг монгол гаралтай үгсийг жагсааж, гарал үүсэл, илэрхийлэх утга, орж ирсэн түүхийг нь сонирхолтой байдлаар тайлбарлажээ. Ингээд та бүхэнд тус нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Хэл гэдэг нь биологийн хувьсалтай адил цаг минут тутамд өөрчлөгдөж, шинэчлэгдэн хөгжиж байдаг зүйл тул аливаа нэгэн хэл хаана мөхөж үгүй болсон, эсвэл хаана бүрэлдэн буй болсныг тогтооход маш хэцүү байдаг. Тиймээс бид нэг хэлийг нөгөө хэлнээс эрт үүссэн гээд шуудхан тогтоочхож болохгүй. Харин хүн төрөлхтөн үүсэхэд бүх хэлнүүд бас зэрэг үүссэн гэж тодорхойлох нь зүйтэй. 

Оросын түүхэнд монголчуудын үлдээсэн зүйл гэвэл зөвхөн байлдан дагуулалт биш, тэдний хэл бас мөрөө үлдээжээ.  Орчин цагийн оросууд яриандаа 13-р зууны үеийн монгол цэргүүдээс зээлсэн цөөнгүй үгсийг ашиглаж байна. 

Жишээлбэл, монголчууд өөрсдийн зэвсгээ "мэс" гэж нэрлэдэг байсан тул эртний оросууд тэрхүү үгийг өөриймшүүлэн "меч" (илд) хэмээх үгийг бий болгожээ. Эрэлхэг дайчныг илэрхийлдэг "богатырь" хэмээх үг мөн л монголчуудаас гаралтай. Монголд "Баатар" гэсэн нэртэй эрчүүд олон бий. 

Түүнчлэн анагаах ухааны салбарт монгол хэлний мөр бас бий. Тухайлбал бариа засал хийдэг хүн, домч зэргийг монголчууд "бариач" гэдэг байж. Энэ үг тухайн үеийн оросуудад таалагдсан бололтой, өдгөө дэлхийн хамгийн хүндтэй мэргэжлүүдийн нэгийг "врач" (эмч) хэмээн нэрлэж байна. Мөн Алтан Ордны улсын үеэс ардууд зарим гэрийн тэжээмэл амьтдаа өөрөөр дуудаж эхэлжээ. Ийнхүү муурын зөөлөн дуугарахыг "муркой" (монгол хэлний "муур"), үхэр сүргийн тэргүүлэгчийг "бык" ("бух" гэсэн үгнээс гаралтай) хэмээн нэрлэх болсон байна. 

Зээлсэн үгний жагсаалт "Бог" (бурхан, богд), "вошь" (бөөс), "письмена" (бичээс) , "бомба" (бөмбөг), "бурлак" (барлаг), "пачка" (багц), "караул" (харуул), "палач" (алаач, зандалчин), "коченеть" (хөших), "еда" (идээ), "захолустье" (захын нутаг) гэх мэтээр цааш үргэлжлэнэ. 

Орос хэлэн дэх Монголоос зээлсэн үгсийн тухай

харуул = караул (оросоор харгалзагч, хамгаалагчийг хэлдэг)

засуул = есаул (козакийн армид байсан цолны нэр)

хонуур = конура (оросоор нохойн хэвтэр, хороог ингэж хэлнэ)

түлхэх = толкать 

тэрэг = телега

идээ = еда

бичи, бичих = пиши (писать) 

бөөс = вошь

балмад =  баламут (болгоомжгүй, балмад гэсэн үг)

барлаг = бурлак (зарц, барлаг)

алаач = палач (цаазаар авагч, зандалчин)

хаалга =  Калуга хот

Шар дов = Саратов хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.