“Naadam Night” үйл ажиллагаа анх удаа зохион байгуулагдана

Twitter Print
2019 оны 07-р сар 08-нд 12:04 цагт
Мэдээний зураг,

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨРТ ШИНЭ ҮЙЛ АЖИЛЛАГАА НЭМЭГДЛЭЭ

Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн 7 сард л гэхэд энэ жил 100 мянган жуулчин ирнэ гэсэн таамаглал байна. 7 дугаар сарын гол үйл ажиллагаа болох Монгол түмний их баяр наадмыг үзэж сонирхохоор зорин ирдэг жуулчдад наадмын билетийн хүртээмж хангалттай биш байдаг. 

Тиймээс энэ жил Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ хамтран зөвхөн жуулчдад зориулсан “Naadam Night” үйл ажиллагааг анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол түмний наадмын нээлтийг англи хэл дээр одот тэнгэрийн дор үзэх боломжийг жуулчдад олгож байгаа бөгөөд Монголчуудын ёс заншил, соёлыг мэдрүүлсэн өвөрмөц үйл ажиллагаа байж чадна гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Энэ үеэр Монгол үндэстний ахуй соёл, өв уламжлалыг харуулсан үзвэр, үйлчилгээнүүд, жуулчдад зориулсан хөгжөөнт тоглоомууд гэх мэт сонирхолтой үйлажиллагаанууд мөн амьд хөгжмийн тоглолтууд зохион байгуулна. 
Тус үйл ажиллагааг салбарын төрийн бус байгууллагууд дэмжин ажиллаж байна.

Image may contain: text

Тасалбар борлуулах цэгүүд:

• Ticket.mn, 

• Нийслэлийн Аялалжуулчлалын газрын жуулчны Мэдээлэл, сурталчилгааны төвүүд /Төвшуудан, УБ шилэнбанк/

• Зочид буудлууд 

Холбогдохутас: 9700-3300, 99947478

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.