Сүшийг зооглох ёсон

Twitter Print
2019 оны 07-р сар 08-нд 11:28 цагт
Мэдээний зураг,

Япон үндэстний хоол нь өнө эртний түүх соёлтой бөгөөд эдүгээ дэлхий дахинаа хамгийн эрүүл хүнсэнд тооцогддог. Гайхалтай өнгө төрх, эрүүл орц, өргөн сонголтоороо хэдийнээ танигдсан Япон хоол нь эрүүл бөгөөд амттай гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Тэр дундаа Сүши нь 2000-аад жилийн түүхтэй Японы хамгийн үнэтэй хоолны нэг юм. Энэхүү хүндэт зоогонд дуртай хүн олон ч зүй ёсоор нь иддэг хүн ховор байдаг байна. 

 

ХАРИН ТУС  ЗООГИЙГ ИДЭХЭД ИХ УЧИР БАЙДАГ БА ХЭРХЭН ИДЭХ ТАЛААР ТА БҮХЭНДЭЭ ХҮРГЭЖ БАЙНА:

  1. Сүшиг юугаар идэх вэ?

Уламжлалт ёсоороо бол сүшиг гараараа иддэг байжээ, учир нь сүшиг тогооч гараараа бэлтгэж, гараараа үйлчлүүлэгчдэдээ хүргэж гараараа иддэг гэсэн гайхамшигтай үйл явцыг үгүйсгэж болохгүй юм. Мөн та хүсвэл савхаар ч идэх боломжтой.

  1. Сой соусыг идэхгүй үлдээх нь хүндэтгэлгүй байдлыг илэрхийлдэг

Сой соусыг хийхэд хугацаа хүч сэтгэл шаарддаг тул үйлдвэрлэгч орны хувьд энэ нь үнэ цэнэтэй зүйл юм. Үнэ цэнэтэй зүйлийг бохирдуулан хаях нь хайран тул соусыг багахан хэмжээгээр сүшин дээрээсээ асгаж хэрэглэвэл зохимжтой байдаг байна.

 

  1. Сүшиний будааг соусанд дүрдэггүй.

Сүшиний будааг соусанд дүрбэл хэлбэржүүлсэн будаа хэлбэрээ алдаж салах тул дүрдэггүй байна, иймд та дээр дурдсан байдлаар дээрээс нь асгах эсвэл зөвхөн загастай талаар нь тонгоруулж соусандаа дүрж идэх хэрэгтэй.

  1. Ганц өмх-өөр идэх

Сүшиний зургаан төрлийн нэг болох Nigiri zushi буюу гараар хэлбэржүүлсэн сүшиг зөвхөн нэг өмх-өөр иддэг байна.

Image result for eating sushi

  1. Nigiri сүшиг Васабитай идэх шаардлагагүй

Сүшиний тогооч Nigiri сүшиг гараар хэлбэржүүлэн хийх явцдаа будаа болон загас хоёрын дунд васабиг түрхэн хийдэг тул та нэмж васабитай холих шаардлагагүй юм.

 

  1. Цагаан гаа нь тагнайг цэвэрлэх зориулалттай.

Сүшитэй тавган дээр ирдэг амтат цагаан гаа нь сүшитэй хольж идэх зориулалттай бус харин загасны үлдэгдлээс тагнайг цэвэрлэх зориулалттай ажээ.

  1. Сүшиний тогоочийг архиар дайлах

Танд сүши бэлтгэж өгсөн тогоочид талархсанаа илэрхийлэн хундага сакегаар дайлдаг ба хэрэв тэд таны талархлыг хүлээн авбал та ч мөн хамт нэг хундагыг тогтоох уламжлалтай юм.

 

Эх сурвалж: juulchin.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.