Б.Марал өсвөр үеийн Азийн аварга боллоо

Twitter Print
2019 оны 07-р сар 08-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Чөлөөт бөхийн 2019 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Казахстаны Нур-Султан хотод эхэллээ. Эхний өдөр охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан боллоо.

Манай улсаас 2017 оны Саори Ёшидагийн нэрэмжит ОУТ-ий аварга, “Монгол туургатан” хүүхдийн спортын наадмын хошой мөнгөн медальт, энэ жилийн өсвөр үеийн улсын аварга “Женко” клубийн тамирчин Батцоожийн Марал 61 кг-ын жингийн шигшээ барилдаанд Узбекистаны Лайло Собироваг 8:0-ээр ялан алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр Монголын охидоос өсвөр үеийн Азийн АШТ-д түрүүлсэн долоо дахь тамирчин болж байна. 

Манай бусад бөхчүүдээс 53 кг-д “Женко” клубийн тамирчин Б.Хулан хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын бөхөд ялагджээ.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу маргааш хөвгүүдийн 65, 71, 80, охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жингийн барилдаан болно.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.