Өтгөн хаталт нь амь насанд эрсдэлтэй

Twitter Print
2019 оны 07-р сар 07-нд 10:13 цагт
Мэдээний зураг,

Эмчийн өгч буй эрүүл мэндийн энгийн зөвлөмж

Энэ удаад Олон улсын эмчилгээний төвийн захирал, профессор Маэда эмчийн зөвөлгөө орчуулан орууллаа.

Өтгөн хаталтыг сайжруулах нууцаас

1. Өтгөн хаталт нь амь насанд хүрэх эрсдэлтэй 

2. Өтгөн хаталтын эмийн эмчилгээ

3. Өтгөн хаталтанд нөлөөлж буй амьдралын зуршилаа сайжруулах ч бас хэрэгтэй.

Өтгөн хаталт нь амь насанд эрсдэлтэй

Саяхан болтол өтгөн хатан зовиурлан байгаа нь эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байсан бол сүүлийн үед өтгөн хаталт нь амь насанд хүрэх эрсдэлт өвчин болох нь тодорхой болсон байна. Жишээлбэл: Өтгөн хаталтын улмаас зүрхний өвчин, тархины судасны өвчний эрсдэл өндөр болж амьдрах хугацаа нь богино болж байгааг судалгаагаар нотлогдсон байна.

Уг судалгаан нь 20 оос дээш насны нийт 4000 хүн хамрагдан, 15 жилийн турш хийгдэн, 2016 онд гаргасан судалгааны үр дүнд 4 хоногт нэгээс доош удаа хүндэрдэг өтгөн хаталттай хүн бол өдөрт нэгээс дээш удаа хүндэрдэг хүнтэй харьцуулхад цээжний бах буюу стенокарди, миокардийн шигдээс зэргээр нас барах эрсдэл нь 1,45 дахин их, тархины цус харвалтаар нас барах эрсдэл 2,19 дахин их байна. Судалгаа эхэлснээс хойш яг 10 дахь жил дээрээ өтгөн хаталттай хүмүүс нь өтгөн хаталтгүй хүмүүстэй харьцуулхад амьдрах хугацаа нь 12 хувь буурч байсан байна. Эндээс хархад өтгөн хаталт нь угаасаа хатдаг гэх мэтээр өөрийн биеийн уг чанар мэт ойлгож болохгүй болох нь ойлгогдож байгаа тул өтгөн хаталтыг эмчлэх шаардлагатай юм.

Image result for өтгөн хаталт

Өтгөн хаталтын эмийн эмчилгээ

Японы эмнэлэгийн байгуулгат өтгөн хаталтанд жороор олгож байгаа эм нь дараахи 2 төрөл юм.

Эртнээс эхлэн хэрэглэж заншсан эм

Японы он тооллын Эдогийн үед Европоос орж ирж хэрэглэж заншсан эм байна. Үүнд:

• 酸化マグネシウム[ Magnesium oxide ]

Энэ эм нь бүдүүн гэдэсний ханаас шингэнийг татан ойртуулж, бүдүүн гэдэсэнд шингэний хэмжээг ихэсгэнэ. Үүний үр дүнд өтгөн шингэрч зөөлөрч ялгархад хялбар болно. Зөөлөн дөлгөөн үйлчилгээ нь онцлог бөгөөд анхаарах зүйл нь их хэмжээгээр хэрэглэвэл цусан дахь магни хэмжээ өндөр болдог. Цусан дахь магни хэмжээ хэт өндөр болвол зүрхний хэм алдагдах , цусны даралт буурах зэргийг бий болгоно. Ялангуяа бөөрний үйл ажилгаа нь буурсан, өндөр настай хүмүүс бол анхаарах шаардлагатай юм.Хэрэв хэрэглэх шаардлагатай бол заавал эмчийн хяналтан дор, тодорхой хугацаагаар цусны шинжилгээ хийлгэн хянуулангаа хэрэглэнэ.

• センナ Сэна ( Манайхан сэна цай ч гэдэг )

Энэ эм нь бүдүүн гэдэсийг цочроон, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлснээр өтгөн ялгаруулалтыг эрчимжүүлж өгдөг үйлчилгээтэй. Энэ эмийг бас цочроох шинжтэй гүйлгэлтийн эм ч гэдэг байна. Үйлчилгээ нь хүчтэй тул үр дүн хурдан гарах боловч өдөр бүр хэрэглээд байвал уг эмэнд амархан тэсвэрлэх чадвартай тул үйлчилгээ нь аажимдаа буурдаг. Иймээс энэ эмийг хэрэглэхдээ 3 хоногт 1 удаа хэрэглэх, эсвэл олон хоногоор өтгөн хатаж зовиур шаналгаатай байгаа тохиолдолд хэрэглэхийг санал болгож байна.

Шинэ эм

Эртнээс хэрэглэж заншсан эмнээс өөр үйлчилгээтэй шинэ эм ар араасаа гарч ирж байгаа ба Magnesium oxide эм нь үйлчлэхгүй тохиолдолд хэрэглэдэг юм.

• ルビプロストン[Lubiprostone]

Гэдэсэн дэхь шингэний ялгаруулалтыг ахиулах үйлчилгээтэй эм бөгөөд энэ эмийн үйлчлэлээр гэдэсэн дэхь шингэний хэмжээ ихсэн, өтгөн шингэрч, өтгөн нь гэдсэнд шилжих хөдөлгөөн хийхэд хялбар болж гадагш ялгарах болно.Уг эмийг хэрэглэж байхад ялангуяа залуу бүсгүйчүүдэд эхэндээ дотор муухайрч бөөлжис цутгах шинж байх боловч 7 хоног хиртэй ууж хэрэглэсний дараагаар аяндаа уг шинж тэмдэг арилна. Жирэмсэлсэн байж магадгүй ба жирэмсэн эмэгтэй,түгжрэл байж магадгүй гэж сэжиглэж байгаа хүмүүс бол хэрэглэж болохгүй. Тунг нь ихэсгэвэл өтгөн гарах хэмжээ мөн адил ихсэх тул өтгөн хаталтын түвшин зэргийг харгалзан тунг тохируулан хэрэглэнэ.

• リナクロチド [Linzess]

Гэдэсэн дэхь шингэний ялгаруулалтыг ахиулах үйлчилгээ Lubiprostone тэй адил эм гэдэс өвдөх болон хэвлийн хэсгээр хөндүүрлэн тааламжгүй байх үед хэрэглэхэд тохиромжтой гэж үздэг.

• エロビキシバット[Ileal Bile Acid Transporter]

Цөсний хүчлийн эргэн шимэгдэлтийг контрол хийдэг эм . Элэгэнд бий болж нарийн гэдэс уруу урсан ордог хоол боловсруулах шингэний бүрэлдэхүүн болох цөсний шингэн нь 95 хувь нь эргэн шимэгдэх боловч 5 хувь нь бүдүүн гэдэс хүрэн, бүдүүн гэдэсний гүлвэлзэх хөдөлгөөнөөр урагшлан зөөлөн өтгөнийг бий болгохын тулд салстын шингэний ялгаралтыг ахиулах үйлчилгээ үзүүлдэг. Ileal Bile Acid Transporter нь цөснйи хүчлийн нарийн гэдэсээр эргэн шимэгдэх шимэгдэлтийг бууруулан, бүдүүн гэдэсэнд хангалттай хэмжээгээр хүргэн зөөлөн өтгөнийг бий болгон, өтгөн хаталтыг сайжруулна.

Image result for өтгөн хаталт

Жич: Сүүлийн жилүүдэд Японы эмийн дэлгүүрүүдээс төрөл бүрийн эмийн бэлдмэл авч Монголд зарим эмийн сан болон худалдаанд зарагдах болсон болтой тул катагана үсгээр нь нэрийг нь оруулж байгаа нь үсгээр нь таньж үйлчилгээг нь ойлгоход дөхөм гэж үзээд бичлээ.

Шинэ эмийн анхаарах зүйлс

Аль ч эм нь бөөрний үйл ажилгаатай холбоотой болон тэсвэртэй шинж чанар гэх мэт асуудал бараг байхгүй харин гэдэс өвдөх, гүйлгэх зэрэг зовиур байдаг. Ийм тохиолдолд эмийн тунг тохируулан багасгах эсвэл хэрэглээг болих хэрэгтэй. Мөн дээрхи шинж тэмдэг нь даамжиран эмнэлэгт үзүүлэх бол уг эм хэрэглэснээ заавал мэдэгдээрэй. Эдгээр эмнүүдийн үйлчилгээ нь илрэх хүртэл харилцан адилгүй тул өөрт тохирсон эмийг сонгохдоо эмчлэгч эмчтэйгээ зөвлөж хэрэглээрэй.

Өтгөн хаталтанд нөлөөлж буй амьдралын зуршилаа сайжруулах ч бас хэрэгтэй

Өтгөн хаталтыг сайжруулхад хоололтоо тохируулах нь хамгийн чухал юм. Өдөрт 3 удаа хооллох ба өглөөний хоол заавал хүртэх естой юм. оолны хэмжээ бага бол өтгөн нь гэдэсэн дотор шилжихэд нилээд цаг зарцуулах тул шингэн нь хэт шимэгдэн өтгөн маань хатуу болдог байна. Улмаар өтгөний хэмжээг ихэсгэхийн тулд эслэг хоолыг тохирсон тунгаар хэрэглээрэй.Мөн сүүн сүүн бүтээгдэхүүн, тараг зэрэг исгэж хэрэглэдэг хоол хэрэглэн бүдүүн гэдэсний бичил орчинг сайжруулах болон ус, шингэн уух нь чухал юм. Дасгал хөдөлгөөн бас нэг чухал хэсэг тул өөрийнхөө боломжтой цагтаа тохирсон дасгал хөдөлгөөн хийхийг санал болгож байна.

Өтгөнөө гаргах зуршил бий болгох нь бас чухал. Ерөнхийдөө өглөөний хоолны дараа өтгөн ялгаран гарах нь хялбар тул өглөөний хоолны дараа 00 орж байхыг хэвшил болгоорой.

00-д ороод суултуур дээр суугаад биеийн дээд хэсэг, гуя 2 ийн хоорондох өнцөг нь 90 градус байвал шулуун гэдэснээс анус уруу ирж байгаа өтгөн нь мурийж анус уруу орох замаа бөглөөд ялгарч гарахдаа төвөгтэй тул зөв суух зуршил бий болгоорой.

Суултуурт зөв суух арга нь:

Суултуур дээр зөв суухдаа 19 дүгээр зууны үед амьдарч байсан Францийн алдарт уран барималч François-Auguste-René Rodin ( 1840-1917) урлагийн бүтээл ≪Бодлогоширч буй хүн≫ баримал шиг төстэй суувал тустай болно.

Image may contain: one or more people, people standing, indoor and outdoor

Хөлийн уланд бага зэргийн тавцан мэт жиргэвч тавих эсвэл өсгийгөө өргөх мэтээр хөлөө өндөрлөж, цээжээ бага зэрэг урагшлуулан гуя, биеийн дээд хэсэг 2 ийн хоорондох өнцөг нь 35 градус байвал шулуун гэдэснээс анус уруу орж байгаа өтгөн нь мурийхгүйгээр шулуухан гархад хялбар болдог байна.

Япон хэлнээс орчуулсан: Лхагвадоржийн Энхтуяа

Анагаах ухааны доктор (Ph.D)

Inbound Japan Co.Ltd

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.