Хөлбөмбөгийн охидын шигшээ баг Япон улсад бэлтгэлээ базааж байна

Twitter Print
2019 оны 07-р сар 05-нд 17:01 цагт
Мэдээний зураг,

Монголын 16-аас доош насны охидын шигшээ баг Япон улсын Канагава мужийн "Сейса Хаконе" бэлтгэлийн баазад бэлтгэл хийж байна.

Охидын шигшээ Арлын улсад дөрвөн нөхөрсөг тоглолтоор хүч сорих бөгөөд эхний тоглолтоо 07 сарын 05-нд 18:00 цагаас Хаконе хотын багтай хийнэ.

Япон дасгалжуулагч Рио Наоко Кавамото өнгөрөгч дөрөвдүгээр сард 19-өөс доош насны шигшээ багийг удирдан Бангаладешт тэмцээнд ороод байсан.

Тэгвэл энэ удаад 16 аас доош насны охидын шигшээг удирдан туршлага судлах бэлтгэлд гараад байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.