Мал хаачихав? Малчид хаачихав? Уул усанд орших амьтад хаачихав?

Twitter Print
2019 оны 07-р сар 05-нд 15:45 цагт
Мэдээний зураг,

Бүх хөндийнүүд, бүх уулын бэлүүдийг оройтой нь арзгар ярзгар хашаанууд бариад хашчихсан. Малын бэлчээр, хүн зон нуруугаа тэнийлгэх газар үлдээхгүйгээр бүгдийг эзэмшиж хашиж хумьж авсан хулгайч нар эргээд түүнийгээ хятадуудад хэдэн тэрбумаар зараад бидний үр хүүхдийг тааваараа тарвалзах газар нутаггүй, Монголын хэдэн мянганы түүхтэй тусгаар эрх чөлөөний цорын ганц баталгаа нь болдог нүүдлийн мал аж ахуй хэний ч менежмент хэрэглэдэггүй байгалийн зөнгөөрөө зохицон амьдардаг гайхамшигт шүтэлцээг нураан эвдэж сүйрч байгааг ярих нэг ч улс төрч, төр нийгмийн зүтгэлтэн харагдахгүй юм. Харанхуй, үмхий хотдоо багталцаж ядан хоорондоо бие биенээ хэмлэлцэх зуур бидний нүдэн дээр Богд уул, Туул гол хэдэн шуналтнуудын гараар ороод байшин хороолол болсон шиг Тэрэлж дархан цаазат газар байхгүй болж шамбааралдсан байшин хороолол болоод мал сүрэг ч бэлчих аргагүй болчихож.

Төв аймгийн дагуу зам дагуу оршдог хөндийг тэр чигт нь хэдэн арван км хашаа татчихдаг хоёр талын бүх уулын бэлийг оройтой нь хашаалчихсан. Мал хаачихав? Малчид хаачихав? Уул усанд орших амьтад хаачихав? Дараа нь юу болох вэ? ядаж л мал өвсийг нь идэхгүй бол ургамал өвс хатаж хорчийн дэрс болж бүтэц зүйлд нь өөрчлөлт ордог. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Дарханы замд гарлаа. Яг адилхан ситуаци.

Image result for хашаа барьсан

Бүх хөндийг хашаалаад бүх уул толгод бэлтэй нь оройтой нь хашаалж. Төр гэж байдаг бол үүнийг л зохицуулж, энэ бүх хашаануудыг нурааж, зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй бүх эзэмшлийг цуцлах хэрэгтэй. Үнэхээр ийм газруудад хэн нэгэнд байгаль орчин хамгаалах аялал жуулчлалын зорилгоор ашиглуулж буй бол хашаалахгүй байх зохицуулалт хийх шаардлагатай. Яагаад ийм аймаар шуналтай юм бэээээ?! Яагаад газар шороо тусгаар тогтнол байгаль эх мал аж төрөх есондоо ийм харгис хандаж байгаа юм бэ?! Монгол ноед хоорондоо алалцаад, тэднийг нь улам илүү алалцуулж байх сонирхолтой дотоод гадаадын хүч байгаа гэдэгт итгэлтэй байна.

Яг үнэндээ Батзандан, Баттулга, Эрдэнээ өөр хэн ч байдаг юм элдэв зодоон хийж суухаар ийм л юманд ирээдүй тусгаар улсын жинхэнэ баталгаа болсон газар шороо хил хязгаар байгаль орчноо хамгаалах бодлого боловсруулан хэрэгжүүлээч ээ! Нэг улс төрч үхээд 20 жил боллоо. Тэр одоо босч ирэхгүй, сүнсийг нь тайван орхиод ийм бузар хэрүүл хийж нэг үндэстэний хэсэг ноёд хоорондоо хэмлэлцэх биш биднийг үхээд өгөхөд үр ач нар маань сарвалзаад зүлгэн дээр зүгээр л нэг гэрээ бариад суух эрх чөлөөтэй үлдээх бодлого хэрэгжүүлээч.

Одоо хэрүүл зодооноо, эгнэшгүй их өш хонзон цаглашгүй их шуналаа дараад ирээдүйгээ бодох цаг болжээ гэж сануулах үүднээс сэтгэл шаналан зүрх цохилон үүнийг тэрлэлээ. 

М.Ичинноров

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.