Цээж, гэдэс гүзээгээ ил гаргаж явахыг буюу "Бээжин бикини"-г хоригложээ

Twitter Print
2019 оны 07-р сар 11-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

Хятадын зүүн зүгт орших Шаньдон мужийн Жинан хотын удирдлагууд олон нийтийн газар цээж нүцгэн эсвэл цамцаа сөхөн гэдэс гүзээгээ ил гаргаж явахыг хоригложээ. Хятад эрчүүд зуны халуунд футболк, майкаа дээш нь шууж, гэдэс гүзээгээ ил гаргаж явах нь элбэг бөгөөд энэхүү үзэгдэл нь "Бээжин бикини" гэсэн өөрийн гэсэн нэршилтэй хүртэл болсон аж.

Өнгөрсөн мягмар гарагт 8.7 сая хүн амтай Жинан хотын удирдлагууд иргэдийг олон нийтийн газар цээж, гэдсээ ил гаргаж явахыг хориглосон анхааруулга гаргажээ. Жинан хотын удирдлагууд энэхүү "бүдүүлэг зан үйл"-ийг үгүй хийхийг зорьж байгаа ба хотын оршин суугчид "Бээжин бикини" нь хотын өнгө үзэмж, нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа тухай удаа дараа гомдол гаргасан болохыг онцолсон байна.

A man sports a so-called Beijing bikini as he fishes by Houhai Lake in Beijing on July 1, 2019.

Түүнчлэн Жинан хотын удирдлагууд "олон нийтийн газар цээж нүцгэн эсвэл биеийнхээ тодорхой хэсгүүдийг ил гаргаж, зохисгүй хувцаслах, олон нийтийн газар хэрүүл маргаан гаргах, дараалал дайрах, хог хаях" явдалтай хатуу тэмцэж, хотынхоо нэр хүндийг өсгөх зорилт тавьжээ.

Image result for Each summer, as Chinese cities swelter under the baking heat, middle-aged men across the country roll their T-shirts up above their bellies to cool down.

Жинан хотын адилаар Хэбэй мужийн Хандан хотын удирдлагууд эрчүүдийг олон нийтийн газар цээж нүцгэн болон гэдсээ гарган явахыг хориглох кампанит ажлынхаа хүрээнд иргэдэд зориулж богино хэмжээний суртал ухуулгын чанартай уран сайхны кино хүртэл бүтээсэн байна.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.