Үдшийн музейд-Жазз

Twitter Print
2019 оны 07-р сар 05-нд 12:12 цагт
Мэдээний зураг,

Чойжин ламын сүм музей нь соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүх нийтийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн “Шөнийн музей” эвентийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Бид 2015 оноос мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн ба энэ жил Монгол улсын Филармонитой хамтран “Үдшийн музейд-Жазз” үйл ажиллагааг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 20:00- 00:00 цагт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Тус үйл ажиллагаанд хүрэлцэн ирснээр Монголын түүх, соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүд, зөвхөн энэхүү үйл ажиллагаанд тусгайлан зориулж дэлгэсэн “Цам” үзэсгэлэн, “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, “Silent museum” үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан Монгол Улсын Филармонийн “Баян Монгол” чуулгын шилдэг уран бүтээлчдийн жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг үзэх боломжтой юм.

Тус арга хэмжээний хөтөлбөр:

20:00-20:30      Зочдыг угтах

20:30-21:30      Silent museum

21:30-22:30      Нээлтийн үйл ажиллагаа

22:30-23:30      Монгол Улсын Филармонийн Баянмонгол чуулгын “Жазз”

                         хөгжмийн тоглолт үзэх

23:30-24:00      “Цам” үзэсгэлэн, “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл

                         зургийн үзэсгэлэн болон үдшийн музей үзэх

Хүрэлцэн ирсэн зочид, үйлчлүүлэгч та бүхэн сүм музейн анхилуун үнэрт цэцэрлэгт тухалж, амтат ундаа, хөнгөн зууш зооглон нэгэн үдшийг тав тухтай, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой ба дээрх бүгд тасалбарын үнэд багтсан болно.

“Үдшийн музейд-Жазз” үйл ажиллагааны тасалбарын үнэ 60,000 төгрөг байна.

Тасалбарыг:

-       Чойжин ламын сүм музейн билетийн касс

-       Монгол Улсын филармонийн билетийн касс

-        www.ticket.mn –ээр худалдаалж байна.

Холбоо барих:

Монгол улс, Улаанбаатар хот

Сүхбаатар дүүрэг, I хороо

Гэндэнгийн гудамж

Утас: (+976 -11) 328547, 9111981, 99905352, 99037474, 70118012

Фэйсбүүк хуудас:

-       Choijin Lama Temple Museum/Чойжин ламын сүм музей

-       Монгол Улсын Филармони

 

Танд зөвлөхөд: Музей нь зүлэг болон байгалийн чулуун замтай тул эрхэм үйлчлүүлэгч та гутлаа тохируулж, дулаан хувцаслаж ирнэ үү.
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.