"ХИЛ ХЯЗГААРГҮЙ ХӨЛБӨМБӨГ" хүрээгээ тэлсээр...

Twitter Print
2019 оны 07-р сар 05-нд 12:08 цагт
Мэдээний зураг,

Швейцарын “Хил Хязгааргүй Хөлбөмбөг” буюу “Football Without Border” баг Монгол улсад айлчлаад дөрөв хонохдоо Сүхбаатар, Төв аймгуудад хоёр нөхөрсөг тоглолт хийгээд амжлаа.

07-р сарын 02-нд Баруун-Урт хотод Сүхбаатар аймгийн багтай, 07-р сарын 04-нд Зуун Мод хотод "Төв буганууд" клубтэй нөхөрсөг тоглолт хийсэн "Хил хязгааргүй хөлбөмбөг" баг 07-р сарын 06-нд Монголын үе үеийн шигшээ багийн "Мөрөөдлийн баг"-тай хүч үзнэ.

Дэлхийн орон орноор явж хөлбөмбөгийн гайхам сайхныг бусадтай хуваалцдаг энэ багтай тоглох "Мөрөөдлийн баг"-ийг үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан И.Отгонбаяр удирдаж байгаа.

Эл багт Болдын Буман-Учрал, Доноровын Лүмбэнгарав, Баясгалангийн Гарьдмагнай гэсэн үе үеийн шилдгүүд багтсаныг дуулгахад таатай байна.

07-р сарын 06-нд 19:00 цагт МХБХ-ны ногоон талбайд болох нөхөрсөг тоглолтыг хүрэлцэн ирж үзэхийг хүсье.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.