Монголын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн үргэлжилж байна

Twitter Print
2019 оны 07-р сар 05-нд 10:06 цагт
Мэдээний зураг,

МХБХ-ны цомын хоёрдугаар шатны эхний тоглолт "Соёмбын барсууд", "Хангарьд" багуудын хооронд болоход "Мазала" үндэсний дээд лигийн "Хангарьд" 3:0-ээр хожлоо.

Үндэсний дээд лигийн сүүлийн тоглолтууддаа тун сайн формтой байгаа "Хангарьд" клубээс Павел Захаров, Т.Энх-Эрдэнэ, И.Гэрэлт нар гоол оруулсан юм.

"Холбооны цом"-ын хоёрдугаар шатны тоглолтууд 07-р сарын 07-ны өдрийг хүртэл үргэлжлэнэ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.