Эрхийг нь түдгэлзүүлсэн хоёр шүүгчийг цагдан хорьжээ

Twitter Print
2019 оны 07-р сар 05-нд 07:27 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжаар бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хоёр шүүгчийг өчигдөр хорих 461-р ангид саатуулан шалгаж эхэлжээ. Тэдгээр нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаяр нар юм.

Тэднийг цагдан хорих саналыг прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсний дагуу шүүх хурлаар цагдан хорих саналыг хангаж, 30 хоногоор цагдан хорих шийдвэр гаргасан байна.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.