Ерөнхийлөгч Путины аяга олны анхаарлыг татлаа

Twitter Print
2019 оны 07-р сар 09-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Хэдхэн хоногийн өмнө Японы Осака хотод болсон "Их-20"-ийн чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийнхөө авчирсан аяганаасаа ууж байсан нь олны анхаарлыг татсан билээ. Доторх шингэнийхээ халуун хүйтнийг удаан барих зориулалттай Владимир Путины цагаан өнгийн аяган дээр нь ОХУ-ын Төрийн сүлд болох хоёр толгойтой алтлаг өнгөтэй бүргэдийг дүрсэлсэн байсан юм.

"Их-20"-ийн олон улсын чуулга уулзалтыг анхааралтай ажиж байсан хятадуудад нь энэхүү аяга маш их таалагдсан бол Оросын төрийн тэргүүний аяга ОХУ-ын нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн анхаарлыг маш ихээр татжээ. Нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн нэг хэсэг нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зөвхөн өөрийнхөө аяганаас ууж байгааг түүнийг хэнд ч итгэдэггүй, хэн нэгэнд хорлогдоно гэж эмээж буйг илтгэж байна хэмээн таамаглажээ.

Image result for Термокружка Путина стала хитом продаж в Китае

Харин нөгөө хэсэг нь түүнийг байгаль орчны асуудалд олны анхаарлыг хандуулж чадлаа гэж үзсэн байна. Чуулга уулзалтын үеэр В. Путин өөрийнхөө авчирсан аяганаас ууж байсан нь дэлхий нийтээрээ нэг удаагийн хуванцар аяга, халбага сэрээ зэргээс татгалзаж, иргэдийг кафе зоогийн газраар үйлчлүүлэхдээ өөрийн аягаа авч ордог зуршилтай болоход сайн үлгэр жишээ болж чадлаа гэжээ.

Түүнчлэн нийгмийн сүлжээ хэрэглэгчид Оросын Ерөнхийлөгчийн аягыг хаана үйлдвэрлэсэнийг хамгийн ихээр сонирхож байсан ба дийлэнх нь уг аягыг Хятадад үйлдвэрлэсэн байх хэмээн бичжээ. Харин БНХАУ-д В. Путины аяга хэдийн алдартай болоод амжсан бөгөөд Хятадын цахим дэлгүүрүүд В. Путины аягатай адил аягыг хэдийн худалдаалаад эхэлсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков В. Путины аяга олны анхаарлыг татсан талаар, "Хүмүүс үүнийг сая л анзаарч байгаа нь сонин байна." гэжээ.

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.