Петровис Групп компанийн хамт олон “Зүрх мартахгүй” төсөлд 20 сая төгрөг хандивлалаа

Twitter Print
2020 оны 06-р сар 23-нд 16:52 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дахинд түгээмэл тохиолддог гажгуудын нэг болох зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхэд манай улсад жилд дунджаар 1,000 орчим төрдөг бөгөөд тэдний 200-300 нь мэс засал хийлгэх нэн шаардлагатай байдаг байна.

 

Бусад өвчинтэй харьцуулахад зөв цаг үед нь мэс засал хийлгэж чадвал бүрэн эдгэрдэг энэ өвчний мэс заслыг Монголдоо амжилттай хийж буй "Улаанбаатар Сонгдо" эмнэлгээс санаачлан хэрэгжүүлж байгаа "Зүрх мартахгүй" төсөлд үндэсний тэргүүлэгч Петровис Групп компанийн ажилтнууд нэгдэн 20 сая төгрөгийг цуглуулж, өнөөдөр хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Петровис Ойл ХХК-ийн Ерөнхий захирал С.Энх-Амгалан “Олон бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэж байгаа Зүрх мартахгүй төсөлд бид дараа жил ч мөн хамт олноороо дахин нэгдэнэ” гэдгээ илэрхийллээ.

Ажилтнуудын өөрсдийн санал санаачилгаар тус компанид өрнөсөн “Бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэе” аянд нийт 2,200 орчим ажилтан оролцож өөрсдийн хувь нэмрийг оруулан, бяцхан зүрхнүүдийн төлөө нэгдсэн байна.

 

Дэлхий дахинаа үүсээд буй “COVID-19” халдварын улмаас иргэд гадаад оронд зорчих боломжгүй болсон, тэрчлэн гадаад улсуудад тус мэс заслыг хийлгэхэд өндөр зардал шаардагддаг зэргийг үндэслэн зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд эндэхээс сэргийлэх чухал зорилгоор эхлүүлсэн тус аяны хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 17 хүүхдэд мэс заслыг амжилттай хийж, энх тунх амьдрал бэлэглэжээ.

Петровис Групп компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчин, үндэсний өв уламжлал, спорт, эрүүл мэнд зэрэг тэргүүлэх салбар, чиглэлүүдэд олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ удаад бизнесийн байгууллагуудаа манлайлан бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэх “Зүрх мартахгүй” төсөлд хамт олноороо ийнхүү нэгджээ.  

Зүрх хэзээ ч мартдаггүй...

Петровис Группийн сошиал сувгуудыг дагах

  

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.