Заамарын гурван компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Twitter Print
2019 оны 07-р сар 03-нд 09:33 цагт
Мэдээний зураг,

МХЕГ-ын 12 дахь цахим шуурхай хурлаас өгсөн үүргийн дагуу Газрын даргын баталсан 19/108 дугаартай удирдамжаар Заамар сумын нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, бичил уурхайн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд Байгаль орчин, Геологи, уул уурхайн, Хөдөлмөр, Хөдөлмөрийн эрүүл ахуй, Эрүүл ахуйн хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ.

Image result for заамар сум

Шалгалтад 11 аж ахуйн нэгж, байгууллага, гурван бичил уурхайн нөхөрлөл хамрагдсан ба 181 зөрчил илрүүлж гурван аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг улсын /ахлах/ байцаагчийн актаар зогсоож, 135 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага, 38 заалт бүхий зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

Эх сурвалж: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.