Н.Цэрэнбат Элсэн тасархайд хууль зөрчин газар олгосон уу?!

Twitter Print
2019 оны 07-р сар 02-нд 17:54 цагт
Мэдээний зураг,

Элсэн тасархай... Хангай говийн үзэмж хослуулсан энэ газар бол “Хөгнө тарнийн байгалийн цогцолборт газар” гэсэн ангилалаар улсын тусгай хамгаалалтад байдаг. Тус газрыг зорьсон жуулчдыг түшиглэн нутгийн иргэд нь аялал жуулчлалын бизнесээр амьдралаа залгуулаад олон жилийн нүүр үзэж байна.

Гэтэл яг энэ газарт буюу Булган аймгийн Рашаан сумын Хөгнө Хан 1-р багийн нутагт Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат 2018.05.01-ны өдөр тушаал гарган “Ач Эрдэнэ Трэвел” компанид аялал жуулчлалын цогцолбор барих зориулалтаар 6 га газар олгосон байна.

Уг нь улсын тусгай хамгаалалттай газарт ямар нэг обьект барихаар бол эхлээд тухайн баг, сумын Иргэдийн нийтийн хурлаар сонсгол хийж, хэлэлцүүлж зөвшөөрөл авах, сум хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгасны үндсэн дээр олгох ёстой Гэтэл сайд Захиргааны болон тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчин энд газар олгожээ. 

Image may contain: sky, outdoor and nature

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тухайн газарт цогцолбор барих асуудлыг өмнө нь нэг удаа багийн иргэдийн нийтийн хурлаар ярьсан ч нутгийн иргэд нь 100 хувь эсэргүүцсэн байна. Тус сумын иргэд элсэн тасархай орчмын газар нутгийг 

1.Унаган төрхөөр нь авч үлдэнэ

2.Хэрвээ энд аялал жуучлалын цогцолбор барих зайлшгүй шаардлагатай бол нутгийн иргэд нь өөрсдөө барина гэсэн шаардлага тавьж,цогцолбор барих газартаа кадастрын зураг хийлгэхээр очсон “Ач Эрдэнэ Трэвел” компанийханыг хөөж явуулжээ. Уг компани Японы хөрөнгө оруулалтаар цогцолбор барина гэж танилцуулсан байна. 

No photo description available.

Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын эхнэр нь тус суманд байрлах Хөгнө тарнийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаар ажилладаг юм байна. Элсэн тасархайд 6 га газар олгоход энэ хоёрын оролцоо их байсан гэж нутгийн иргэд нь хэлж байна.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н. Цэрэнбат энэ газарт яагаад хууль зөрчин газар олгосноо тайлбарлахыг нутгийн иргэд шаардаж байна. Энэ засгийн газар чинь МАНАН бүлэглэлийн хамаг булайг тасалж,шударга ёс тогтооно гээгүй бил үү!!! 

Илт бие дүр нь өөр боловч идэхийг хүсэхийн агаар нэгэн буюу.

Сэтгүүлч Б.Отгон 2019.07.02

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.