Энэ жил ДАШТ-д зодоглох Монголын жүдочдын нэрс тодорлоо

Twitter Print
2019 оны 06-р сар 28-нд 19:42 цагт
Мэдээний зураг,

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн ДАШТ наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 1-нд Японы нийслэл Токио хотод болно. Тус тэмцээнд оролцох Монголын жүдочдын нэр тодорчээ. Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Д.Сумъяа өөрийн хүсэлтээр, ОУХМ Л.Энхрийлэн бэртлийн улмаас өнжих болов. 

ДАШТ-д оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:

Ахлах дасгалжуулагч: Ардын багш, Хөдөлмөрийн баатар Одвогийн Балжинням

Дасгалжуулагч: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од, Гавьяат дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа, Лувсанцэрэнгийн Лувсандэмбэрэл, япон дасгалжуулагч Торий Томоо.

Эрэгтэйчүүдийн 60 кг: ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин 

66 кг: Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ёндонпэрэнлэйгийн Басхүү

73 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Ганбаатарын Одбаяр -Азийн аварга, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Цэнд-Очирын Цогтбаатар

81 кг: Азийн аварга, Токиогийн “Их дуулга”-ын аварга Отгонбаатарын Ууганбаатар 90 кг: армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Гантулгын Алтанбагана

-100 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Лхагвасүрэнгийн Отгонбаатар

+100 кг: Хөдөлмөрийн баатар, олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Найдангийн Түвшинбаяр -ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Өлзийнбаярын Дүүрэнбаяр

Эмэгтэйчүүдийн 48 кг: ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг -Самбогийн Азийн наадмын аварга Ганбаатарын Наранцэцэг

52 кг: залуучуудын олимпын аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт Лхагвасүрэнгийн Сосорбарам -ОУХМ Бишрэлтийн Хорлоодой

57 кг: ОУХМ Лосолын Энх-Отгон

63 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Балдоржийн Мөнгөнчимэг -Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, УАШТ-д сүүлийн дөрвөн жил дараалан түрүүлсэн Болдын Ганхайч

70 кг: ОУХМ Цэрэндуламын Энхчимэг

78 кг: Бөхийн олон төрөлд ДАШТ-ий медальтай Отгоны Мөнхцэцэг

Багийн барилдаанд: Ганбаатарын Пунцагцэрэн (90 кг)

Бэлтгэл хангагч: Энхтайваний Ариунболд (60), Доржсүрэнгийн Сумъяа (57), Оюунчимэгийн Шинэбаяр (73), Эрдэнэцогтын Гэрэлмаа (48).

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.