Азийн Сурагчдын аварга шалгаруулах шатрын тэмцээнээс Монгол Улсын баг нийт 7 медаль хүртлээ

Twitter Print
2019 оны 06-р сар 28-нд 15:54 цагт
Мэдээний зураг,

Узбекистан Улсын Ташкент хотноо 20н улсын 200 гаруй тамирчид оролцсон Азийн Сурагчдын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн ДШХ-ны дасгалжуулагч Ц.Батболд ахлагчтай Өсвөрийн 10 тамирчин амжилттай оролцож, Рапид төрөлд 3, Стандарт төрөлд 3, Блиц төрөлд 1 нийт 7 медаль хүртлээ.

* Охидын 11 насны ангилалд Баярсайханы Хулан (Багануур дүүрэг Төр Монгол ХТ) стандарт төрөлд МӨНГӨ, рапид төрөлд МӨНГӨ

* Нээлттэй 7 насны ангилалд Төмөрчөдөрийн Түвшинтулга ( Сэлэнгэ аймаг Таванхан клуб)- стандарт төрөлд ХҮРЭЛ, рапид төрөлд АЛТ, блиц төрөлд ХҮРЭЛ

* Охидын 7 насны ангилалд Ганбаярын Мишээл ( Багануур дүүрэг Төр Монгол ХТ) стандарт төрөлд ХҮРЭЛ, рапид төрөлд ХҮРЭЛ медаль тус тус хүртэж 2 тамирчин ДШХ-ны дэд мастер цолны болзол хангалаа.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.