ОУОХ-оос Олон Улсын Боксын Холбооны эрхийг түдгэлзүүллээ

Twitter Print
2019 оны 06-р сар 28-нд 14:25 цагт
Мэдээний зураг,

Асуудалтай байгаа AIBA буюу Олон Улсын Боксын холбооны олимпод тус спортыг төлөөлөх статусыг нь Олон Улсын Олимпын Хороо хаслаа. Ингэснээр 2020 оны Токиогийн Олимпын эрх олгох урьдчилсан болон шигшээ шатны бүх тэмцээнийг ОУОХ өөрсдөө зохиохоор болж байна.

Олимпын хорооны удирдах албаны хүмүүсийн нэг Ненад Лалович “ОУБХ нь зөвхөн АНУ-ын төдийгүй ОУОХ-ны удирдах зөвлөл төдийгүй хувьцаа эзэмшигч нарт маш хохиролтой, санхүүгийн хувьд эрсдэлтэй үйлдлийг удаа дараалан гаргаж байна” гэж цохон тэмдэглэжээ.

Энэ асуудал нь өнгөрсөн жил ОУБХ-ны ерөнхийлөгчөөр Гафур Рахимов сонгогдсоноос хойш хурцдаад байгаа юм. Рахимов нь АНУ-ын холбооны хоригт байгаа юм. Тэр бээр Зүүн Европын зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэгдэж тэндээс санхүүжилт авсан байж болзошгүй талаар мэдээлж байсан билээ.

Харин өнгөрөгч сард дээр дурдсан асуудлаар ОУБХ-ны статусыг түдгэлзүүлэх талаар Олимпын Хороонд санал оруулж, өнөөдөр хэлэлцсэн байна.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.