8К нягтаршилтай агуулгыг 5G сүлжээгээр анх удаа алсаас дамжууллаа

Twitter Print
2019 оны 06-р сар 27-нд 15:44 цагт
Мэдээний зураг,

Гурав хоног үргэлжлэх 2019 оны дэлхийн үүрэн холбооны их хурал 6-р сарын 26-нд Шанхай хотод нээгдэж, Хятадын Төв Радио Телевиз өндөр нягтаршилтай видео үзэх тусгай павильон ажиллуулсан бөгөөд 8К өндөр нягтаршилтайтелевизийн нэвтрүүлгийг5G сүлжээгээр алсаас анх удаа амжилттай дамжуулсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаагийн дамжуулалтыг ХТРТ-ийн Шанхай хот дахь медиа программ хангамжийн лоборатори Мобайл, Юником, Хуавэй компани, Хятадын өндөр нягтаршилтай видео ажил төрлийн салбарын нэгдсэн холбоо, Бээжингийн Дижитал дүрс мэдээллийн компани хамтран ХТРТ-ийн Бээжингийн Гуанхуа замын оффист 8К өндөр нягтаршилтай камер ажиллуулж, авсан дүрс бичлэгийг 5G сүлжээгээр 2019 оны дэлхийн үүрэн холбооны их хурлын үзэсгэлэнгийн павильонд шууд дамжуулж, тухайн талбайд танилцаж буй олны хүртээл болгосон байна.

Өндөр хурдтай өргөн зурвасаар цагийн алдагдал маш багатай дамжуулахнь 5G сүлжээнийгол онцлог юм. ХТРТ энэ удаад 8К өндөр нягтаршилтай дүрс бичлэгийг 320Mb/s-ийн хурдтай амжилттай туршин дамжууллаа.

Хятад улсын 5G бизнесийн зориулалттай лиценз албан ёсоор олгосноор энэ он Хятадын 5G бизнесийн хэрэглээний анхны жил боллоо. 5G-г ашиглаж эхэлснээрулам хурдан холболт хийж, хэрэглэгчдэд урьд өмнө байгаагүй үйлчилгээ үзүүлэх юм.

4G сүлжээтэй харьцуулбал 5G-гийн файл татах хурд 10 дахин нэмэгдэж, хэрэглэгч HD киног маш богино хугацаанд татах боломж бүрдэнэ. Онлайнаар HD кино үзэхэд ч гацах явдал гарахгүй.

VR, AR хэрэглэхээс зайн эмчилгээ хийх, автоматжолоодлогоормашин унах гээд 5G сүлжээ нь шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнд мэдээллийг харилцан холболт хийхийг дэмжих болно.

ХТРТ-ийн намын дугуйлангийн гишүүн Жян Вэньбө хэлэхдээ: Эдгээр хэрэглээгээр бид 5G сүлжээний дамжуулах давуу талыг нотолсон. Түүний ачаалах цаг богино, өндөр хурдтай зэрэг тусгай технологи нь HD телевизийн хэрэглээнд технологийн маш сайн тулгуур болсон гэжээ.

Эх сурвалж: Хятадын Олон улсын радио

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.