Усанд сэлэлтийн ДАШТ-д манай улсаас 4 тамирчин өрсөлдөнө

Twitter Print
2019 оны 06-р сар 27-нд 13:19 цагт
Мэдээний зураг,

Усанд сэлэлтийн насанд хүрэгчдийн ДАШТ БНСУ-ын Гванжу хотод болно. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас эрэгтэй 2, эмэгтэй 2 тамирчин өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

БНСУ-ын Гванжу хотноо болох FINA 18 дахь удаагийн Усанд Сэлэлтийн Дэлхийн Аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн ОУХМастер Г. Занданбал , Спортын Мастер М. Дэлгэрхүү , ОУХМастер Б. Энххүслэн , Спортын Мастер Х. Энхзул нар өрсөлдөнө.

Усанд сэлэлтийн ДАШТ ирэх сарын 12-18-ны өдрүүдэд явагдана.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.