Доналд Трамп Вьетнамын импортын барааны татварыг нэмнэ гэв

Twitter Print
2019 оны 06-р сар 27-нд 13:05 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Фокс Бизнес Нетворк сувагт өгсөн ярилцлагадаа татварын нэмэгдэлд өртөөгүй үлдсэн БНХАУ-ын импортын бараанд татвар ноогдуулахад бэлэн болсоноо мэдэгджээ.

Японы Осака хотод болох "Их-20"-ийн чуулга уулзалт руу нисэхээсээ өмнө өгсөн ярилцлагадаа Доналд Трамп Хятадтай хийж буй худалдааны "дайн"-д хатуу байр суурьтайгаар хандаж чадсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн, "Их-20"-ийн чуулга уулзалтын үеэр Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпинтэй уулзахдаа ч энэ байр сууриа хадгална гэдгээ мэдэгдсэн байна.

Америкийн Төрийн тэргүүн Доналд Трамп 200 тэрбум ам. долларын үнэ бүхий Хятадын импортын бараанд өндөр татвар ноогдуулах шийдвэр гаргасан ба үлдсэн 300 тэрбум гаруй ам. долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд ч мөн адил татвар ноогдуулна хэмээн анхааруулсаар байгаа билээ. Түүнчлэн тэрээр Вьетнамын импортын бараанд мөн адил татвар ноогдуулах талаар бодож байгаа тухайгаа ч ярьсан ба "Олон тооны компаниуд Вьетнам руу нүүж байна. Гэтэл Вьетнам манай улсыг Хятадаас ч илүү ашигладаг." хэмээн онцолжээ.

Demonstrators protest against the G20 summit in Osaka where Donald Trump and Xi Jinping are expected to have talks on the US-China trade dispute.

Түүний хэлж байгаагаар Хятадын импортын бараанд ноогдуулсан татвар нь Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлж, харин АНУ-ын эдийн засагт ашигтайгаар эргэж байгаа гэнэ. Тэрээр, "Нэмэлт татвар төлөхийг хүсэхгүй байгаа учраас бизнес эрхлэгчид болон компаниуд Хятадаас гарч эхэлсэн. Зарим нь АНУ-даа эргэж ирж байна." хэмээн ярьжээ. 

Түүнчлэн татварт өртөөгүй үлдсэн Хятадын импортын бараа бүтээгдэхүүний татварыг 25 хувиар нэмэгдүүлэх шийдвэрээ 10 хувь болтол бууруулах боломж бий болохыг Ерөнхийлөгч Доналд Трамп дурдсан байна.

Donald Trump and Xi Jinping

Фокс Бизнес Нетворк сувагт өгсөн ярилцлагадаа Америкийн төрийн тэргүүн ХБНГУ болон Японы талаарх байр сууриа ч илэрхийлээд амжсан байна. Тэрээр ХБНГУ-ыг НАТО-д хангалтгүй мөнгө төлдөггүй хэмээн, "Герман Оросоос эрчим хүч авч байгаагийнхаа төлөө тэрбум тэрбумаар нь төлдөг. Орост тэрбум тэрбум доллар төлөөд л гэтэл бид Германыг хамгаалах ёстой. Энэ шударга явдал мөн үү?" хэмээн шүүмжилсэн байна. 

Харин Японы хувьд тэрээр, "Хэрэв хэн нэгэн Япон руу дайрвал бид Дэлхийн 3-р дайныг эхлүүлнэ. Бид өөрсдийн амь биеэ үл хайрлан, өөрсдийн мөнгөөрөө Японыг хамгаална. Гэтэл бидэн рүү хэн нэгэн дайрвал Япон улс бидэнд заавал туслах албагүй. Тэд биднийг дайралтанд өртөж байгааг Сони зурагтаараа хараад суух боломжтой." хэмээн ярьжээ.

"Их-20"-ийн чуулга уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийх уулзалтын талаар тэрээр, "Би түүнтэй маш сайхан ярилцана. Харин би түүнд юу хэлэх нь та нарт хамаагүй." гэжээ.

Эх сурвалж: https://www.theguardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.