Өвөр Монголд 150 оюутан сургана

Twitter Print
2019 оны 06-р сар 27-нд 13:02 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газартай байгуулах оюутан суралцуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо.

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын тэтгэлгээр Өвөр Монголын их, дээд сургуулиудад манай орны 150 оюутан, залууст суралцах боломжийг олгож буй нь хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаа өргөжин, хөгжиж байгаагийн нэг илэрхийлэл гэдгийг тодотгов.

Монголын талыг төлөөлж, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, ӨМӨЗО-ыг төлөөлж, тус орны Ардын Засгийн газрын Боловсролын танхимын дарга Хоу Юань нар хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хэлэлцээр 2020 оноос хэрэгжих юм. 

Эх сурвалж: БСШУСЯ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.