Хикикомори буюу зожгирох өвчин

Twitter Print
2019 оны 06-р сар 27-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Хикикомори гээд Японы залуусын дунд түгээмэл байдаг, гэрээсээ гарах дургүй болж зожгирдог өвчин бий.

Дээр үед япончууд хүүхдээ багаас нь элдэв дугуйланд хүчээр явуулах, жүкү гэх нэртэй хичээлээс гадуурх сургалтад бараг цэцэрлэгээс нь эхлэн явуулах гэхчлэн хүүхдийн боловсролд хэт анхаардаг байжээ.

Хүүхдээ багаас нь "нүдсээр" байгаад өндөр зэрэглэлийн их сургуульд оруулж чадвал насны хэрэг бүтнэ гэх маягийн соёл давамгайлж байсан хэрэг л дээ. Одоо ч ялгаагүй тийм талдаа.

Хикикомори бол тэр соёлын сөрөг үр дагавар гэж үзэх нь бий.

Image result for alone at home

Хүүхдийг багаас нь "тэр ч шатар, энэ ч айкүү, тийм ч хөгжим" гээд өөрийнх нь хүслээр биш, томчуудын дураар элдэв сургалт руу зүтгүүлээд байж боломгүй юм билээ.

Юун түрүүнд хүүхэд аливаа шинэ зүйлд суралцах, хийж бүтээх дотоод сэтгэлийн хүч, тэмүүлэлтэй болж төлөвших нь хамгаас чухал.

Энэ бол дэлхийн улс үндэстэн бүрийн өмнө тулгарч буй анхаарал татсан чухал сэдвийн нэг.

Нэг багш хэлж билээ, "хүүхэд бүрт өөрийн аз жаргалыг өөрөө хар аяндаа бүтээгээд явчих хүч чадал байгалиас цаанаасаа заяасан байдаг юм, томчууд хар хүчээр тэдний замыг заах гэж муйхарлахын хэрэг огт байхгүй. Зүгээр л тэдэнд хажуунаас нь тусалж дэмжээд чиглүүлээд л өг. Хүүхэдтэйгээ том хүн шиг хүндэтгэж харьц.."

Юутай үнэн үг вэ!

Ц.Буянцогтоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.