Ерөнхийлөгчийн зарлигаар түдгэлзүүлсэн 17 шүүгчээс 3-ыг нь баривчлан хорьжээ

Twitter Print
2019 оны 06-р сар 28-нд 12:40 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уржигдар орой 21.00 цагийн үед зарлиг гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Үүнд дөрвөн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн таван шүүгч багтсан байна.

Зарлигтаа "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь Хавсралтад дурдсан нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй" гэжээ.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчидтэй уулзах үеэрээ "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. 13 шүүгчийн авилгын хэргийг баримтаар нотолсон. Авилга авч байгаа видео бичлэг нь байгаа. Эдгээр шүүгчид авлига авсан баримт байгаа учраас ийм шийдвэр гаргасан юм. Үүний найман шүүгч нь Салхитын ордоос 125 сая ам.долларын авилга авсан хэрэгтэй холбоотой. Шүүгчийн бүрэх эрхийг түдгэлзүүлж байж шалгахаас өөр арга байхгүй" гэж мэдээлсэн.

Энэ тухай Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа  үргэлжилж  байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Бүрэн эрхийг түдгэлзүүлсэн 17 шүүгчийн 13 нь Салхитын мөнгөний ордтой, дөрвөн шүүгч нь Эрүүгийн хоёр хэрэгт холбогдсон" гэдгийг тодотгожээ.

Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар түдгэлзүүлсэн 17 шүүгчээс 3-ыг нь баривчлан хорьжээ. 

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгчид:

-Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар,

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,

-Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг,

Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон,

-Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож,

-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг,

-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг,

-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа,

-Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр,

-Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа,

-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч С.Амардэлгэр,

-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал,

-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах,

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат,

-Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Хээл хахууль, ажлын алдаа гэлтгүй хэргийн бүхий этгээдтэй эр эмийн харьцаө тогтоосон, улмаар тухайн гэр бүл салахад нөлөөлсөн нь тодорхой бсон шүүгчийг эгүүлэн татаж бх хэрэгтэй! Шүүгч эмэгтэйчүүд хэргийн хамаарал бүхий эртэй эр эмийн харилцаанд орж улмаар гэр бүлийг нь салгадаг бсон. Үүний тод жишээ СБДИАШХШ-н шүүгч ӨЛЗИЙН УЯНГА. гэгч байна. Энэ эрээ цээргүй шүүгч юуны төлөө тангараг өргөж, Ерөнхийлөгчийн зарлигаар сонгогдсон юм бэ?! Хүнээс илүү хүсэл шуналаа дарсан, өндөр ёс суртахуунтай, шүүх засаглалын төгөлдөржилтийн төлөө бүхий л муу зүйлд үл автах тангараг биздээ?!! УЯНГА мэтийн гэр бүл салгаж, өөрийн гэр бүлээ ч самарсан нь тодорхой бсон шүүгчийг ч эргүүлэн татаж байх хэрэгтэй!!!

      Хариулах