Ирэх сард шатахууны жижиглэнгийн үнэ нийт 120 төгрөгөөр буурна

Twitter Print
2019 оны 06-р сар 26-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

УУХҮЯ-наас өнөөдөр “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдэвт хэвлэлийн хурал хийлээ. Хуралдаанд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар газрын тос болон шатахууны жижиглэнгийн үнийн талаар болон “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг гаднын томоохон биржид арилжих бэлтгэл ажлын талаар мэдээллийг өгөв.

Тэрбээр “Эрдэнэс таван толгой”-н хувьцааг нээлттэй арилжих бэлтгэл ажил үргэлжилж байна. Казахстаны уул уурхайн томоохон компани Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжихын тулд 2.5 жил зарцуулсан юм билээ. Би жишээ авч байгаа юм. ЭТТ нийт 8 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Нөөцөө баталгаажуулаагүй байж хувьцаагаа арилжих нь эрсдэлтэй. Иймд Баруун эсвэл Зүүн Цанхийн аль нэг ордыг түшиглэсэн охин компани тусад нь байгуулсны дараа  олон улсын хөрнгө оруулагчдад санал болгох нь зөв. Зүүн Цанхийн тусгай зөвшөөрлийн 30 хувийг л нээлттэй арилжина гэсэн үг. Нэг дор бөөнд нь компаниа арилжих эрсдэлтэй. Охин компани байгуулах зөвшөөрлийг ЭТТ-н ТУЗ-ийн хурлаар хэлэлцээд зөвшөөрчихсөн. Ирэх баасан гарагт болох Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэнэ” гэлээ.     

ЭТТ-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Хувьцаа арилжаалах тогтсон стандарт бий. Эхний шат дамжлага бол дотооддоо бичиг баримтаа бүрдүүлэх, засаглалын менежментээ тогтоох гэх мэт журам дүрмүүдийг батлан хэрэгжүүлэх ёстой. Дараа нь санхүүгийн стандартад нийцэн орчуулга хийлгэдэг. Энэ ажил 80 хувьтай байна. Эхний ээлжид зөвхөн Зүүн Цанхийн 30 хувийг хөрөнгө оруулагчдад санал болгосноор нөөцөө авч үлдэх бодлоготой юм гэлээ.

Тэрчлэн сайд Д.Сумьяабазар "Дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш харьцангуй тогтворжсонтой холбоотойгоор өнгөрсөн сард манай улсын импортын үнэ буурсан тул энэ сард иргэдийн өргөн хэрэглээний АИ 92 шатахууныг 50 төгрөгөөр бууруулсан. Энэ сард бас ханш тогтвортой байсан тулд ирэх сарын эхээр жижиглэнгийн үнийг бас бууруулна. Ирэх сард шатахууны жижиглэнгийн үнэ нийт 120 төгрөгөөр буурна" гэлээ. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.