З.Энхболд: Ц.Элбэгдорж Эрдэнэтийн асуудалд Ч.Сайханбилэгт нөлөөлсөн нь тодорхой тул над шиг мэдүүлгээ өгөөрэй...

Twitter Print
2019 оны 06-р сар 26-нд 10:29 цагт
Мэдээний зураг,

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АТГ-ын дуудсанаар мэдүүлэг өгчээ. Тэр тухайгаа өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Би дөнгөж сая АТГ-т ирж гэрчийн мэдүүлэг өгөөд явж байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Эрдэнэтийн 49 хувийг авахдаа тухайн үеийн УИХ-ын дарга намайг хань татаж, энэ үйлдлийг мэдэхийн дээдээр мэдэж байсан гэж мэдүүлэг өгчээ. Энэ мэдүүлгийн дагуу би гэрчийн мэдүүлэг дөнгөж сая өглөө. Би энэ тухай огт мэдээгүй гэдгээ хуулийн дагуу хэлээд гарч явна. УИХ-д мэдэгдэлгүй авсан нь буруу. Хуулийн хүрээнд энэ ажлыг хийх ёстой гэсэн гурван жилийн өмнөх байр суурь хэвээрээ. Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос З.Энхболд биш ээ.

Бас энэ газраас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ирж мэдүүлэг өг гээд дуудсан юм байна. Над шиг ирж мэдүүлгээ өгөөрэй. Өөрөө бол мэдэхийн цаагуур мэдэж байсан. Ч.Сайханбилэгт нөлөөлсөн гэдэг нь өөрийн чинь УИХ-д хэлсэн үг, хэвлэлд өгсөн ярилцлагаас бүгд ойлгомжтой байгаа. Тийм учраас энэ байгууллагын ажлыг хүндрүүлэлгүй эртхэн ирээд мэдүүлгээ өгөөрэй. Ер нь бол Эрдэнэтийн 49 хувь Монголдоо ирж байгаа нь зөв. Харин улс нь авах уу, хувийн компани авах уу гэдэг шийдвэрийг УИХ гаргах байсан. Одоогийн УИХ улс авах нь зөв гэсэн шийдвэр гаргасныг олон нийт ойлгосон байх. 

Ямар ч мөнгөтэй компани юугаа ч худалдаж авч болно. Гэхдээ бүх зүйл хуулийн дагуу л байх ёстой. Монгол Улсын давуу эрхийг Ч.Сайханбилэг дур мэдэж эдлүүлээгүй учир өнөөдөр буруутаж байгаа юм. Зарсан ОХУ-ыг буруутгахгүй, худалдаж авсан компани хуулийн дагуу авсан бол хэн ч буруутгахгүй. Тийм учраас энэ хэргийн учрыг олохоор хуулийн байгууллага шалгаж байгаа юм байна” гэлээ.

Э.Гүнтөмөр

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.