Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг Улсын баяр наадмаар зодоглуулах эсэхийг санал асуулгаар шийднэ

Twitter Print
2019 оны 06-р сар 25-нд 15:59 цагт
Мэдээний зураг,

Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Ц.Магалжав өнөөдөр /2019.06.25/ допингийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Монголын үндэсний бөхийн холбооны хурлаар допинг хэрэглэсэн таван бөхийн барилдах эрхийг сэргээж, сорилго барилдаанд барилдуулах шийдвэр гаргасан. Тэргүүлэгчдийн энэ шийдвэрийг холбооны бусад 1,000 гаруй бөх “Барилдах эрхийг цуцалсан хугацаа нь дуусаагүй байхад бөхчүүдийн эрхийг сэргээсэн” хэмээн өнгөрсөн амралтын өдрүүдэд эсэргүүцсэн билээ.

Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Ц.Магалжав "2017 онд БСШУСЯ, Биеийн тамир спортын газар, Допингийн эсрэг төв хамтран "Допингийн эсрэг үндэсний хяналт 1" төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн хүрээнд 198 тамирчнаас шинжилгээ авсан. Үүний 43 нь үндэсний бөхийн тамирчин байсан. Үндэсний бөхийн холбооны дүрэм журмын дагуу шинжилгээг авахад долоон залуу шинжилгээнд бүдэрсэн асуудал үүсээд байгаа. Энэ шинжилгээг олон улсын дүрэм хууль журам, дотоод шийдвэр, Засгийн газрын тогтоолын дагуу авсан. Энэ бол албан ёсны шинжилгээ. Гэтэл Хүрэлбаатар гуай будлиантай асуудал үүсгээд орхисноос болж шүүхээс энэ залуусыг албадан барилдуулах шийдвэр гаргаж өгсөн.

Энэ асуудлаас болоод сэргээх хэрэглэж, эрхээ хасуулсан таван бөх уучлал хүсч шийтгэлийн хугацааг багасгах хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу Үндэсний бөхийн холбоо 15 тэргүүлэгчдийнхээ шийдвэрээр тогтоол гаргасан. Энэхүү тогтоолыг төрийн бус байгууллагын зарчмаар явуулсан бөгөөд МҮБХ-ны 15 тэргүүлэгчээс найман хүн уучлал үзүүлж, долоон хүн татгалзсан шийдвэр гаргасан. Олонхоороо асуудлыг шийдэх төрийн бус байгууллагын зарчмын дагуу бөхчүүдэд уучлал үзүүлж цахимаар бүртгэл хийгээд явуулаад байна. Гэтэл Үндэсний бөхийн холбооноос энэ сарын 23-нд зохион байгуулсан Үндэсний их баяр наадмын  сорилго барилдаанд оролцохоор ирсэн бөхчүүд энэ шийдвэрийг эсэргүүцэж бөхийн барилдаан эхлэхгүй цаг гаруй хугацаанд саатсан. Сорилго барилдаан дээр энэ асуудал гарч ирсэн нь сайн хэрэг болсон. Хэрвээ шууд наадмаар гарч барилдсан бол үндэсний бөхийн түүхэнд хар дурсамж үлдэх байсан гэж бодож байна.

МҮБХ спортын хар тамхи гэгддэг допингтой сүүлийн хэдэн жил нэлээд эрчимтэй тэмцэж байгаа. Үүний дагуу 2017 онд БСШУСЯ, Биеэн тамир спортын газар, Допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” гэсэн төслийг хэрэгжүүлсэн юм. Энэ төслийн хүрээнд 198 тамирчнаас шинжилгээ авсан үүнээс 43 нь үндэсний бөхийн тамиирчид байсан. Шинжилгээнд долоон залуу бүдэрсэн. Эдгээр залуучууд Баянзүрх дүүргийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан" гэлээ.

Сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийг энэ жилийн Улсын баяр наадмаар зодоглуулах эсэхийг санал асуулгаар шийдэх аж. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.140.128) 2019-06-25 17:17
      • 0
      • 0

      Эрүүл биетэй хүмүүс сэргээш хэрэглэдэг нөхдүүдтнй барилдана гэдэг маш шударга биш үйлдэл.

      Хариулах